Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
Яг одоо өмгөөлөгч, оролцогч нар хурал давхацсан тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж байна. Мөн нэр бүхий яллагдагчийн өмгөөлөгчөөс 2019 оноос хойш бүх зүйл битүүмжлэлтэй хүнд байна, шүүх хурлыг яаравчлуулж, нэг талдаа гармаар байна гэхчлэн байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн яллагдагч Э.Шижир дөрвөн өмгөөлөгчөөсөө татгалзаж байгаагаа танилцуулав.