Авлигын эсрэг шувуу ажиллагааны талаар АТГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө.
Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Шувуу ажиллагааны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан сэжигтэн, яллагдагч нийт 34 байсан.
Үүнээс 2023 оны гуравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 17-ны хооронд:
Үлдсэн 22 этгээдийн нэг этгээдийг харьяаллын дагуу шилжүүлсэн бол хоёр этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан учир олон улсад эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон.
19 этгээдийг одоогоор авлигын гэмт хэрэгт эрэн сурвалжилж, оршин суугаа гарыг тогтоох, Монгол Улсад авчрах чиглэлээр ажиллаж байна" гэв.