Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хуралдсан байна.
Улмаар Ерөнхийлөгч энэ хурлаар зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дээр гарч буй асуудлуудтай холбоотойгоор Засгийн газар болон Зэвсэгт Хүчний Жанжин Штабт тодорхой үүрэг чиглэл өгсөн гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар хэллээ. Тухайлбал цэрэг татлагад эрүүл залуусыг татах, цаашид залуусын эрүүл мэндэд анхаарах, бүх бие бүрэлдэхүүний хүрээнд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, чангатгах чиглэл өгчээ.