"Их наяд" худалдааны төвөөс хулгай хийсэн эмэгтэйчүүдийн бичлэг өчигдөр буюу энэ сарын 19-ны өдөр цахим орчинд цацагдсан. Тухайн эмэгтэйчүүд хулгай хийсэндээ гэмших бус "Хулгайн хэрэгт ногдуулдаг шийтгэл нь бага байдаг" талаар ярьсан нь олны дургүйцлийг төрүүлж байгаа. Тэгвэл уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.