Д.ЧОЙЖАМЦ: ШИНЭ ХАМБА АЖЛАА САЙН ХИЙНЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА

Э.ТУНГАЛАГ
2023/11/18

Монгол бурхны шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж байна.

ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж: 

-Авралт багш гурван эрдэнэ дор бишрэнгүйгээр мөргөе. Өнөөдрийн ёслолд морилон саатсан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, эрхэм УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, бурхан шашны хутагт хувилгаад, гэвш лхаарамба, гавж, хийдүүдийн хамба ламууд, гадаад орны Элчин сайдууд, хүндэт зочид төлөөлөгч, сүсэгтэн олон та бүхэндээ 17 дугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба, ХХХ Хамба номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо. Эрхэм хүндэт та бүхэнтэй хамтран уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. 

Хамба Номун хан Д.Чойжамц:

Миний явж ирсэн замнал хүнд хэцүү бэрх үе байсан. Гандантэгчэглин хийдээ дээш нь татаарай гэж надад захисан юм. Тэр захиасны ёсоор хийдээ сайн сайхан болгох гэж явлаа. Сая миний хийсэн ажил гэж зөндөө л юм дурдлаа. Ганц хүн хийнэ гэж байдаггүй. Энэ олон хуврагууд, лам хуврагийн чуулган, сүсэгтэн олон, засаг төр болон гадаад дотоодын тусламжаар бүх ажил бүтсэн юм шүү дээ. 

Шинэ хамба ажлаа сайн хийнэ гэж бодож байгаа. Энэтхэгийн сургуульд очоод нэлээд сайн сурч байгааг нь дуулаад алсдаа шашиндаа тустай хүн болох нь дээ гэж боддог байсан. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН" ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР 11 ДҮГЭЭР САРД 57,077 ТН… 1 цагийн өмнө
АВТОБУСНЫ ЖОЛООЧ ЧИХРЭНДЭЭ ХАХСАН ЗОРЧИГЧ ХҮҮГИЙН АМИЙГ АВАРЧЭЭ 1 цагийн өмнө
СҮХБААТАР АЙМАГТ 40 НАСТАЙ ЭРЭГТЭЙ МАЛАА ХОТЛУУЛАХААР ГАРААД СУРАГГҮЙ … 4 цагийн өмнө
ПРОКУРОР Ц.ГАНСҮЛД: АВЛИГЫН ХЭРЭГ ОЛОН ХҮНИЙ ОРОЛЦООТОЙ, ИЛҮҮ ЗОХИОН Б… 6 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАН ЦЭРГИЙН ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭ… 6 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 7 цагийн өмнө
УЛСЫН ЗААН Б.СЕРИК ӨӨРИЙН ҮЙЛДЭЛДЭЭ УУЧЛАЛ ГУЙЛАА 7 цагийн өмнө
ЦАСАН ШУУРГАНД ТӨӨРСӨН 4 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО 7 цагийн өмнө
БНСУ-Д ОРЧУУЛАГЧАА ХҮЧИНДСЭН ГЭХ Л.МӨНХБАТЫГ СУЛЛАЖЭЭ 22 цагийн өмнө
ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТЭД ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛА… 22 цагийн өмнө
НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛД 83 ГЭРЧ ДУУДСАН БАЙНА Өчигдөр
С.ГАНБААТАР: ШУДАРГЫН ТУЙЛ Б.ЭНХБАЯР ХУДЛАА ЯРЬСАН БАЙНА Өчигдөр
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТА… Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ТОЙРОГ ТОГТООХ АСУУДЛЫГ ОДООНООС ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ Өчигдөр
БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭР КОФЕ АСГАСАН Б.АРИУНЗАЯАГИЙН НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ… Өчигдөр
АТҮТ-ИЙН К.АЙДОСЫН ХЭРГИЙН ШИЙДВЭРИЙГ ШИЙТГЭХ ТОГТООЛООР ӨӨРЧИЛЖЭЭ Өчигдөр
ХОЁР МЯНГАН ИРГЭНИЙГ ХОХИРООСОН “БЭЛТЭС МӨРӨН” ХХК-ИЙН ХЭРГИЙГ АНХАН Ш… Өчигдөр
НАЙМАН ИШИГНИЙ ГЭХ ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧ Б.ДААРИЙМААГИЙН ХЭРЭГСЭХГҮЙ БОЛС… Өчигдөр
ХЭРГИЙН ТОЙМ: ЦАГААН ЗАХТНУУДЫН ХЭРЭГТ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ Өчигдөр
ТУУЛ ГОЛ ДАГУУ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БАЙСАН АЙЛУУДЫГ НҮҮЛГЭН … Өчигдөр