АРВАНХОЁРДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС АХИУ ЦАС ОРНО

Э.ТУНГАЛАГ
2023/11/17

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг  хангахтай холбогдуулан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50% нь зудын өндөр эрсдэлтэй, 9% нь нэн өндөр, 45% өндөр, 36% дунд зэргийн эрсдэлтэй байх бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарсныг танилцуулсан байна.

“Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, орсон цас хайлж эхэлж байгаа ч арваннэгдүгээр сарын 22-ноос эрс хүйтрэх тул газрын өнгөн хэсэгт мөсөн бүрхүүл тогтох эрсдэл үүсэж болзошгүй байна.

Ирэх арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох бөгөөд нийт нутгийн 48.5% бэлчээрийн даац хэт давсан нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа"-г холбогдох байгууллагаас анхааруулав.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл 85%, өвс, тэжээлийн нөөц бэлтгэл, татан авалт 78%-тай байгаа аж.

Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малчид, иргэдэд мэдээллийг сайтар хүргэж,  аймаг, сумдад отор нүүдэл хийх шаардлагатай байгаа айл, өрхүүдийн судалгааг гаргах, тодорхой хуваарь, зохицуулалтын дагуу орон нутгуудтай хамтран, хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан салбарын яаманд даалгасан байна.

Түүнчлэн малчдыг малын махаа дундын дамжлагагүй, зах зээлийн үнээр худалдан борлуулах боломжоор хангаж, Улаанбаатарт “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулахдаа эрүүл ахуйн дүрмийг мөрдөх хэрэгтэйг хэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН" ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР 11 ДҮГЭЭР САРД 57,077 ТН… 13 минутын өмнө
АВТОБУСНЫ ЖОЛООЧ ЧИХРЭНДЭЭ ХАХСАН ЗОРЧИГЧ ХҮҮГИЙН АМИЙГ АВАРЧЭЭ 46 минутын өмнө
СҮХБААТАР АЙМАГТ 40 НАСТАЙ ЭРЭГТЭЙ МАЛАА ХОТЛУУЛАХААР ГАРААД СУРАГГҮЙ … 3 цагийн өмнө
ПРОКУРОР Ц.ГАНСҮЛД: АВЛИГЫН ХЭРЭГ ОЛОН ХҮНИЙ ОРОЛЦООТОЙ, ИЛҮҮ ЗОХИОН Б… 5 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАН ЦЭРГИЙН ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭ… 5 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 6 цагийн өмнө
УЛСЫН ЗААН Б.СЕРИК ӨӨРИЙН ҮЙЛДЭЛДЭЭ УУЧЛАЛ ГУЙЛАА 6 цагийн өмнө
ЦАСАН ШУУРГАНД ТӨӨРСӨН 4 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО 6 цагийн өмнө
БНСУ-Д ОРЧУУЛАГЧАА ХҮЧИНДСЭН ГЭХ Л.МӨНХБАТЫГ СУЛЛАЖЭЭ 20 цагийн өмнө
ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТЭД ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛА… 21 цагийн өмнө
НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛД 83 ГЭРЧ ДУУДСАН БАЙНА 23 цагийн өмнө
С.ГАНБААТАР: ШУДАРГЫН ТУЙЛ Б.ЭНХБАЯР ХУДЛАА ЯРЬСАН БАЙНА 23 цагийн өмнө
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТА… Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ТОЙРОГ ТОГТООХ АСУУДЛЫГ ОДООНООС ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ Өчигдөр
БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭР КОФЕ АСГАСАН Б.АРИУНЗАЯАГИЙН НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ… Өчигдөр
АТҮТ-ИЙН К.АЙДОСЫН ХЭРГИЙН ШИЙДВЭРИЙГ ШИЙТГЭХ ТОГТООЛООР ӨӨРЧИЛЖЭЭ Өчигдөр
ХОЁР МЯНГАН ИРГЭНИЙГ ХОХИРООСОН “БЭЛТЭС МӨРӨН” ХХК-ИЙН ХЭРГИЙГ АНХАН Ш… Өчигдөр
НАЙМАН ИШИГНИЙ ГЭХ ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧ Б.ДААРИЙМААГИЙН ХЭРЭГСЭХГҮЙ БОЛС… Өчигдөр
ХЭРГИЙН ТОЙМ: ЦАГААН ЗАХТНУУДЫН ХЭРЭГТ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ Өчигдөр
ТУУЛ ГОЛ ДАГУУ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БАЙСАН АЙЛУУДЫГ НҮҮЛГЭН … Өчигдөр