ТААЯ Л ДАА: НИЙСЛЭЛИЙН АН-ЫН ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ

Н.ЦАЦРАЛ
2023/11/17

Нийслэлийн АН-ын даргын сонгууль өнөөдөр болно. Намд эрэмбээрээ гурав дахь том албан тушаалтан болох Нийслэлийн Ардчилсан намын даргаар хэн сонгогдох бол гэдгийг бүгд анхааралтай ажиглаж байгаа энэ үед нэр дэвшигчдийн талаар товч танилцуулж байна.

НАМЫН ДАРГА Л.ГАНТӨМӨРИЙН ДЭМЖЛЭГТЭЙ Д.БАДАРСАН

Д.Бадарсангийн тухайд НИТХ-д гурван удаа сонгогдсон. Дүүрэг удирдаж явсан, Л.Гантөмөрийн дотны нөхөр гэдгээс өөрөөр хүмүүс төдийлөн мэдэхгүй. Мөн Увс аймгаас гаралтай. Энэ нь АН-д нөлөөтэй томчуудаас дэмжлэг авах магадлалтайг харуулж байна.

“ГРАНД МИЙТИНГ” ФРАКЦЫН ДЭМЖЛЭГТЭЙ М.ТУЛГАТ

М.Тулгатын тухайд НИТХ-д хоёр удаа сонгогдсон туршлагатай. Бас болоогүй С.Эрдэнэ намын даргатай талд цахим сонгуулиар намын дарга болж үзсэн. Тухайн үед олон ч хүнийг турхирч, М.Тулгат бол яах аргагүй намын дарга гэж хэлүүлж байсан нь саяхан мэт.

Үүний хүчинд нам дотроо өөрийн гэсэн клубыг бий болгосон. Гэхдээ энэ удаад түүнийг гар барьсан гэж намынхандаа адлагдахад хүргэсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дэмжиж байгаа нь дамжиггүй.

ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ДЭМЖЛЭГТЭЙ Т.БАТЦОГТ

Т.Батцогтын хувьд мөн л хоёр удаа НИТХ-д сонгогдон, хэл амаа билүүдэж суудаг сөрөг хүчний төлөөлөл. Өөнтөгч, асуудал хөндөж шүүмжлэх дуртай.  Гэхдээ сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэхийн тулд өөлж, шүүмжилж суухаас өөр юу ч хийхэв. Түүнийг Хөх Монголын Хөх туг буюу Женкогийн жигүүрээс сойгдож байгааг учир мэдэх хүмүүс хэлдэг. Хэрэв энэ үнэн бол асар их мөнгөтэй фракцаас торох юмгүй гараад ирэх магадлалтай. Эртнээсээ л Х.Баттулгатай ойр, тэдний хүн хэмээн нэрлэгдэж байв.

Ташрамд хэлэхэд,  Нийслэлийн АН-ын дарга асан Э.Бат-Үүл суудлаасаа буухдаа “Намын дарга Л.Гантөмөр, Х.Баттулгатай тохирсон уу, Д.Сумьяабазарт дийлдсэн үү, манай нам дахь люмпенжсэн хэсэг залуустаа тал зассан уу. Ямар ч байсан намайг Нийслэлийн Ардчилсан намын даргаас зайлуулжээ. 2024 оны нийслэлийн сонгуульд хэрхэхийг Л.Гантөмөр мэдтүгэй” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

АН 2024 оны сонгуульд асар их ач холбогдол өгч, намдаа элсэхийг хүсэгч хэн бүхэнд нээлттэй байгаа. Намын удирдлагуудаас эхлээд намын бодлогодоо хүртэл шинэ салхи сэвэлзүүлнэ гэж хаа хаанаа ам гарсан. Тэр ч үүднээс олон дарга томилж, шинэ хүмүүсийг эгнээндээ нэгтгэх байдлаар өөрчлөлт хийж эхлээд байна. Гэхдээ тэд л нам шинэчлэгдэж, нээлттэй нам болж байгаагаа тунхаглаад байгаагаас бодит байдал дээр дотоод зөрчил нь хэдийнэ газар аваад байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН" ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР 11 ДҮГЭЭР САРД 57,077 ТН… 2 цагийн өмнө
АВТОБУСНЫ ЖОЛООЧ ЧИХРЭНДЭЭ ХАХСАН ЗОРЧИГЧ ХҮҮГИЙН АМИЙГ АВАРЧЭЭ 2 цагийн өмнө
СҮХБААТАР АЙМАГТ 40 НАСТАЙ ЭРЭГТЭЙ МАЛАА ХОТЛУУЛАХААР ГАРААД СУРАГГҮЙ … 5 цагийн өмнө
ПРОКУРОР Ц.ГАНСҮЛД: АВЛИГЫН ХЭРЭГ ОЛОН ХҮНИЙ ОРОЛЦООТОЙ, ИЛҮҮ ЗОХИОН Б… 7 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАН ЦЭРГИЙН ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭ… 7 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 8 цагийн өмнө
УЛСЫН ЗААН Б.СЕРИК ӨӨРИЙН ҮЙЛДЭЛДЭЭ УУЧЛАЛ ГУЙЛАА 8 цагийн өмнө
ЦАСАН ШУУРГАНД ТӨӨРСӨН 4 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО 8 цагийн өмнө
БНСУ-Д ОРЧУУЛАГЧАА ХҮЧИНДСЭН ГЭХ Л.МӨНХБАТЫГ СУЛЛАЖЭЭ 23 цагийн өмнө
ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТЭД ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛА… 23 цагийн өмнө
НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛД 83 ГЭРЧ ДУУДСАН БАЙНА Өчигдөр
С.ГАНБААТАР: ШУДАРГЫН ТУЙЛ Б.ЭНХБАЯР ХУДЛАА ЯРЬСАН БАЙНА Өчигдөр
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТА… Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ТОЙРОГ ТОГТООХ АСУУДЛЫГ ОДООНООС ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ Өчигдөр
БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭР КОФЕ АСГАСАН Б.АРИУНЗАЯАГИЙН НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ… Өчигдөр
АТҮТ-ИЙН К.АЙДОСЫН ХЭРГИЙН ШИЙДВЭРИЙГ ШИЙТГЭХ ТОГТООЛООР ӨӨРЧИЛЖЭЭ Өчигдөр
ХОЁР МЯНГАН ИРГЭНИЙГ ХОХИРООСОН “БЭЛТЭС МӨРӨН” ХХК-ИЙН ХЭРГИЙГ АНХАН Ш… Өчигдөр
НАЙМАН ИШИГНИЙ ГЭХ ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧ Б.ДААРИЙМААГИЙН ХЭРЭГСЭХГҮЙ БОЛС… Өчигдөр
ХЭРГИЙН ТОЙМ: ЦАГААН ЗАХТНУУДЫН ХЭРЭГТ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ Өчигдөр
ТУУЛ ГОЛ ДАГУУ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БАЙСАН АЙЛУУДЫГ НҮҮЛГЭН … Өчигдөр