НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Э.ТУНГАЛАГ
2023/09/30

Олон улсын ахмадын өдрийг угтан НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг 32 дахь жилдээ зохион байгууллаа. Арга хэмжээнд нийслэл дэх ахмадуудын төлөөлөл болсон 1200 өндөр настан оролцсон юм. 

Энэ үеэр улс, нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан есөн ахмадыг НИТХ, Нийслэлийн Засаг дарга, Монголын ахмадын холбооны Хүндэт тэмдгээр шагнаж, 10 ахмадад дурсгалын зүйл гардуулав. Шагнал хүртсэн ахмадууд дунд боловсролын салбарт 40-45 жил ажилласан, шидэлтийн спортын төрлийн Азийн рекордыг арван удаа шинэчлэн тогтоосон, байгаль экологийн чиглэлээр эрдэм шинжилгээний 310 гаруй бүтээл туурвисан зэрэг хүндтэй үйл бүтээсэн ахмад настнууд багтаж байна. 

Шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Ахмад буурлуудын эрх ашгийг хамгаалан, тэдний дуу хоолой болж, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Нийслэлийн Ахмадын хороонд талархал илэрхийлье. Төрөөс ахмад настны зөвлөх үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлт, өрхийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хамарсан сургалт, үйлчилгээ зэргийг зохион байгуулан, өндөр настнуудаа хамруулж байна. Цаашид ахмадуудын хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээрх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ өндөр настнуудын оролцоонд түшиглэх болно” хэмээсэн юм. 

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тунхаглаж, манай улс 1992 оноос уг өдрийг тэмдэглэх болсон. Нийслэлийн хэмжээнд ахмадын 605 байгууллага, 214 ордон, өргөө, танхим, ахмадад ээлтэй 47 байгууллагад 2400 гаруй идэвхтэн ажиллаж, ахмад настанд чиглэсэн урлаг, спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн нийслэлд нийт 171,000 өндөр настан байдаг бөгөөд энэ нь улсын нийт өндөр настны 49.7 хувь юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН" ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР 11 ДҮГЭЭР САРД 57,077 ТН… 1 цагийн өмнө
АВТОБУСНЫ ЖОЛООЧ ЧИХРЭНДЭЭ ХАХСАН ЗОРЧИГЧ ХҮҮГИЙН АМИЙГ АВАРЧЭЭ 1 цагийн өмнө
СҮХБААТАР АЙМАГТ 40 НАСТАЙ ЭРЭГТЭЙ МАЛАА ХОТЛУУЛАХААР ГАРААД СУРАГГҮЙ … 4 цагийн өмнө
ПРОКУРОР Ц.ГАНСҮЛД: АВЛИГЫН ХЭРЭГ ОЛОН ХҮНИЙ ОРОЛЦООТОЙ, ИЛҮҮ ЗОХИОН Б… 6 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАН ЦЭРГИЙН ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭ… 6 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 7 цагийн өмнө
УЛСЫН ЗААН Б.СЕРИК ӨӨРИЙН ҮЙЛДЭЛДЭЭ УУЧЛАЛ ГУЙЛАА 7 цагийн өмнө
ЦАСАН ШУУРГАНД ТӨӨРСӨН 4 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО 7 цагийн өмнө
БНСУ-Д ОРЧУУЛАГЧАА ХҮЧИНДСЭН ГЭХ Л.МӨНХБАТЫГ СУЛЛАЖЭЭ 22 цагийн өмнө
ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТЭД ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛА… 22 цагийн өмнө
НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛД 83 ГЭРЧ ДУУДСАН БАЙНА Өчигдөр
С.ГАНБААТАР: ШУДАРГЫН ТУЙЛ Б.ЭНХБАЯР ХУДЛАА ЯРЬСАН БАЙНА Өчигдөр
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТА… Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ТОЙРОГ ТОГТООХ АСУУДЛЫГ ОДООНООС ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ Өчигдөр
БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭР КОФЕ АСГАСАН Б.АРИУНЗАЯАГИЙН НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ… Өчигдөр
АТҮТ-ИЙН К.АЙДОСЫН ХЭРГИЙН ШИЙДВЭРИЙГ ШИЙТГЭХ ТОГТООЛООР ӨӨРЧИЛЖЭЭ Өчигдөр
ХОЁР МЯНГАН ИРГЭНИЙГ ХОХИРООСОН “БЭЛТЭС МӨРӨН” ХХК-ИЙН ХЭРГИЙГ АНХАН Ш… Өчигдөр
НАЙМАН ИШИГНИЙ ГЭХ ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧ Б.ДААРИЙМААГИЙН ХЭРЭГСЭХГҮЙ БОЛС… Өчигдөр
ХЭРГИЙН ТОЙМ: ЦАГААН ЗАХТНУУДЫН ХЭРЭГТ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ Өчигдөр
ТУУЛ ГОЛ ДАГУУ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БАЙСАН АЙЛУУДЫГ НҮҮЛГЭН … Өчигдөр