Бүгд найрамдах Солонгос улсаас Хилийн чанад дахь ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан солонгос хэлний боловсрол олгох богино хугацааны хөтөлбөрийн 2019 оноос хойш жил бүр зохион байгуулж байна.
Энэ жилийн хөтөлбөр 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдах болсныг Боловсролын Ерөнхий Газраас мэдээлэв.
Сургалтад дэлхийн өнцөг булан бүрээс солонгос хэл суралцаж байгаа нийт 110 сурагч, улс орон бүрээс гурван сурагчийг долоон хоногийн богино хугацааны хөтөлбөрт урьж байгаа бөгөөд тухайн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчдын материалыг 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрөөс есдүгээр сарын 28-ны өдрийг дуустал хүлээн авна.
Урьдчилсан сургалт: 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 12-ны өдөр. (Цахим)
Үндсэн хөтөлбөр: 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр. Бүгд Найрамдах Солонгос Улс.
Уг хөтөлбөрт хамрагдсанаар:
Ерөнхий шаардлага:
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчид доорх материал, бичиг баримтуудыг бүрдүүлж нэг PDF файл болгон batsuren.l@agency.edu.mn мэйл хаягаар 2023 оны есдүгээр сарын 28-ны 16:00 цагаас өмнө ирүүлнэ. Үүнд:
Сонирхсон сурагчид энд дарж бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 99193045 утсаар авах боломжтой.