Өнгөрсөн шөнө Ховд аймгийн Мянгад суманд 27 мм, Жаргалант суманд 15 мм, Ховд суманд 13 мм хэмжээтэй цас орж, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсаныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Цаг агаарын гамшиг үзэгдлийн жагсаалтыг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор баталсан байдаг. Их цасны гамшигт үзэгдэл гэдэг нь 12 цаг түүнээс доош хугацаанд 10 мм болон түүнээс их хэмжээтэй цас орохыг хэлдэг аж.