Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр /2023.09.26/ хуралджээ. Уг хурлаар Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд саналаа хүргүүлсэн байна.
Улсын арслан М.Бадарч арслангийн допингийн шинжилгээний В сорьцын хариу албан ёсоор гарч, допинг хэрэглэсэн нь хариугаар баталгаажсан байдаг.