Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-оос 2024 оны улсын төсөвт тусгуулах санал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "2025 онд гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэх, цалин хөлсийг 1000 доллар болон түүнээс дээш хэмжээнд хүргэх шаардлага байгаа. Үүний тулд тодорхой нарийвчилсан төсвийн хуваарилалтууд хэрэгтэй. Мөн Монголд татвар төлж байгаа хүн болгон байгалийнхаа баялгаас шударга хүртдэг байх хэрэгтэй. Үүний хууль эрхзүйн орчныг намрын чуулганаар бий болгож өгнө үү. МҮЭХ-оос ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлнэ" гэв.