“Олимпын аварга, хүмүүжигч Найдангийн Түвшинбаяр Найрамдал зуслангийн харуул хийж байна” гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж эхэллээ.
Тэгвэл хүмүүжигч Н.Түвшинбаяр нь 405 дугаар хорих ангид ял эдэлж байгаа талаар холбогдох эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, хорих ангид харьяалах орон нутгийн байгууллага нь, нийслэлд Нийслэлийн прокурорын газраас хорих ял эдлүүлэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьдаг. Дээрх мэдээлэл нь худал бөгөөд хорих ял эдлүүлэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгаа гэжээ.