БАНКУУД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ САЙН ДУРААР БИЕЛҮҮЛЭХ 30 ХОНОГИЙН ХУГАЦАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Д.УЛСБАЯР
2023/09/22

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийн 1 хувьтай холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Агентлагийн дарга С.Ням-Эрдэнэ, ӨЗЗЗСГ-ын дарга Ч.Однасан, ХЭХЗСГ-ын дарга Ц.Тэрбиш, ХЭЗДХГ-ын дарга У.Халиунаа нар оролцож мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хурлын эхэнд ШӨХТГ-ын дарга С.Ням-Эрдэнэ “Арилжааны банкуудад ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий 9 банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан, улмаар зөрчил үр дагаварыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд Шүүхээс эцэслэн шийдвэрлээд байгаа. Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар нэр бүхий арилжааны 9 банкны гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр гарсанаар ШӨХТГ-ын улсын байцаагчийн тавьсан торгууль, зөрчлийн үр дагавар арилгах албан даалгавар хүчин төгөлдөр үйлчилж байна. Банкууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа 30 хоног үргэлжлэх буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болох юм. Тухайн хугацаанд банкууд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Улсын байцаагчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүсч байгаа тул тус хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд эхнээс нь хамтран ажиллаж байсан өмгөөлөгчид болох С.Ялалт, Б.Цэнгэл, Г.Чинбат нартай үргэлжлүүлэн хамтран ажиллах гэрээг өчигдөр албан ёсоор байгууллаа” гэлээ.

Мөн тэрбээр шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн олон нийтийн сүлжээнд иргэдийг төөрөглүүлэх мэдээ, мэдээллийг нэр бүхий хүмүүс өөрийн цахим хуудсаар олон нийтэд нэр хүндээ өсгөх, олны хандалт авах, улс төрийн зорилгоор ашиглаж манай байгууллагын мэдээлэл мэтээр илэрхийлж байгаа тул энэ үйлдлийг хуулийн хүрээнд таслан зогсоох арга хэмжээ авахаа илэрхийлсэн юм. Цаашид ШӨХТГ-аас арилжааны банкуудаас олгож буй бүх төрлийн зээлийн шимтгэлүүд үндэслэлтэй эсэхэд хяналт, шалгалт хийхээр төлөвлөж байна. Мөн АМГТГ-аас шатахууны нөөц хэвийн байгаа талаар мэдээлэл авснаа дурдаад хэрэглэгчдийг буруу ташаа мэдээлэлд автахгүй байх, шатахууныг нөөцлөх, зохиомлоор хомсдол үүсгэхгүй байх, үнийн хөөрөгдөл гаргахгүй байх зөвлөмжийг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН" ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР 11 ДҮГЭЭР САРД 57,077 ТН… 1 цагийн өмнө
АВТОБУСНЫ ЖОЛООЧ ЧИХРЭНДЭЭ ХАХСАН ЗОРЧИГЧ ХҮҮГИЙН АМИЙГ АВАРЧЭЭ 2 цагийн өмнө
СҮХБААТАР АЙМАГТ 40 НАСТАЙ ЭРЭГТЭЙ МАЛАА ХОТЛУУЛАХААР ГАРААД СУРАГГҮЙ … 5 цагийн өмнө
ПРОКУРОР Ц.ГАНСҮЛД: АВЛИГЫН ХЭРЭГ ОЛОН ХҮНИЙ ОРОЛЦООТОЙ, ИЛҮҮ ЗОХИОН Б… 6 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАН ЦЭРГИЙН ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭ… 6 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 7 цагийн өмнө
УЛСЫН ЗААН Б.СЕРИК ӨӨРИЙН ҮЙЛДЭЛДЭЭ УУЧЛАЛ ГУЙЛАА 8 цагийн өмнө
ЦАСАН ШУУРГАНД ТӨӨРСӨН 4 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО 8 цагийн өмнө
БНСУ-Д ОРЧУУЛАГЧАА ХҮЧИНДСЭН ГЭХ Л.МӨНХБАТЫГ СУЛЛАЖЭЭ 22 цагийн өмнө
ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТЭД ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛА… 22 цагийн өмнө
НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛД 83 ГЭРЧ ДУУДСАН БАЙНА Өчигдөр
С.ГАНБААТАР: ШУДАРГЫН ТУЙЛ Б.ЭНХБАЯР ХУДЛАА ЯРЬСАН БАЙНА Өчигдөр
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТА… Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ТОЙРОГ ТОГТООХ АСУУДЛЫГ ОДООНООС ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ Өчигдөр
БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭР КОФЕ АСГАСАН Б.АРИУНЗАЯАГИЙН НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ… Өчигдөр
АТҮТ-ИЙН К.АЙДОСЫН ХЭРГИЙН ШИЙДВЭРИЙГ ШИЙТГЭХ ТОГТООЛООР ӨӨРЧИЛЖЭЭ Өчигдөр
ХОЁР МЯНГАН ИРГЭНИЙГ ХОХИРООСОН “БЭЛТЭС МӨРӨН” ХХК-ИЙН ХЭРГИЙГ АНХАН Ш… Өчигдөр
НАЙМАН ИШИГНИЙ ГЭХ ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧ Б.ДААРИЙМААГИЙН ХЭРЭГСЭХГҮЙ БОЛС… Өчигдөр
ХЭРГИЙН ТОЙМ: ЦАГААН ЗАХТНУУДЫН ХЭРЭГТ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ Өчигдөр
ТУУЛ ГОЛ ДАГУУ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БАЙСАН АЙЛУУДЫГ НҮҮЛГЭН … Өчигдөр