Д.СУМЪЯАБАЗАРЫН АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖДЭГГҮЙ АМНЫ УНШЛАГА

Д.УЛСБАЯР
2023/09/20

Хотын даргын амны уншлага болох “хатуу хариуцлага” гэдэг үг нийтийн тээврийнхний салбарт ч хэрэглэгдэв. Тэрбээр “Нийтийн тээврээ бохир заваан явуулж, утаа саагуулж байгаа хувийн хэвшлүүдтэй хатуу хариуцлага ярина” гэж өчигдрийн уулзалтын үеэрээ онцлов.

Ер нь ямарваа нэг зүйл болоход байнга шахуу хэлдэг үг нь л дээ. Нэг л их хатуу хариуцлага ярьдаг хүн. Тэгсэн атлаа бодит байдал дээр огтоосоо хэрэгжүүлдэггүй гэх юм уу даа.

Үер усны аюул болоход хариуцлагагүй ажилласан хороо, дүүргийн удирдлагуудад арга хэмжээ авч, хариуцлага тооцно л гэж байсан. Түүний тэр хатуу хариуцлага нь хаана, хэнд үйлчилдэг нь мэдэгдэхгүй тэгсхийгээд л өнгөрчихөж байгаа юм.

Манай сурвалжилах баг үер усны гамшгийн үед хариуцлага сул, нөхцөл байдалтай танилцаж ч амжаагүй Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Б.Эрдэнэсүх, дүүргийн Засаг дарга Х.Болормаа нарын ажлаа хэрхэн явуулж байгааг ээлж дараатай сурвалжилж хүргэсэн. Адаглаад тэдэнтэй ч хариуцлага ярилгүй өнөөдөртэй золгож байх шив.

Араас нь “эзэнгүй” Баянгол дүүргийн, элдэв туршлага судлах нэрийдлээр аялал зугаалгаар яваад буй төлөөлөгч, дүүргийн удирдлагуудын асуудлыг хөндсөн. Мөн л нам жим.

Цаашлаад Налайх дүүрэгт болоод буй олон арван асуудлыг хөндөж тавьсан. С.Амарсайханы “вант улс” руу тэр бүр халдаж  зүрхлэхгүй байгааг нь ойлгож болох ч эхлээд анхан, дунд шатны нэгжүүдийнхээ асуудлыг цэгцэлж, хариуцлагыг чангатгачихаад дараа нь хувийн хэвшилтэй хариуцлага ярих нь зүйн хэрэг биз.

Ахад чинь хэлнэ шүү, аав чинь уурлана шүү, ээж чинь загнана даа гэж хүүхэд хуурч байгаа аятай түүний хатуу, чанга хариуцлагууд энэ мэт аман дээрээ л хөвөрдгийн тод жишээ олон бий.  

Сар гаруйхны өмнө хагас коксожсон нүүрсний асуудлаар бараг л “миний толгой мөрөн дээрээ байгаа цагт энэ ажил биелэлээ олохгүй” ухааны юм ярьж, сөрөг хандлагатай байсан олон нийтийг сэнхрүүлсэн. Гэтэл хэлсэн үгнийх нь шүлс ч хатаагүй байхад эхний ээлжийн тендер нь зарлагдаад хагас коксжуулсан нүүрсний туршилтад орох айл өрхүүд тодрох нь тэр. Өнөөх “эцсийн дүндээ миний гарын үсгээр шийдвэрлэгдэнэ. Би дэмжихгүй байгаа” гэх даргын үг ийнхүү замхрах нь тэр.

Сонгууль ч дөхөж байна. Д.Сумъяабазарын хариуцлага тооцох ч лөөлөө боллоо доо хөөрхий. Амны уншлагаа одоо соль соль.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 15 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 18 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 18 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 18 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 19 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 20 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 21 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 21 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ 22 цагийн өмнө
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО 23 цагийн өмнө
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр
ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАР ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, ЖЕНДЭРИЙ… Өчигдөр
УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХЯТАД ИРГЭН Х… Өчигдөр
АЭХ: НҮҮРСНИЙ АСУУДАЛД ОРОЛЦСОН НӨХӨР Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО. ГҮЙЦЭЭ!!! Өчигдөр
ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2023/09/25
БАНКУУД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ САЙН ДУРААР БИЕЛҮҮЛЭХ 30 ХОНОГИЙН ХУГАЦАА Ү… 2023/09/22