ДУР ЗОРГООР БАРИВЧЛАН СААТУУЛАХ АСУУДЛААРХ АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛСАН ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛЖЭЭ

Ч.Зориг
2023/09/19

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит 54 дүгээр чуулганы хуралдаан есдүгээр сарын 11-нээс эхэлж, аравдугаар сарын 13-ны хооронд Женев хотноо болж байна.

Тус хуралдаанаар дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн 2022 оны аравдугаар сард Монгол Улсад айлчилсан ажлын дүгнэлтийг танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд Комиссын байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "УИХ, Засгийн газраас Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөл болон түүний тусгай процедуроос өгсөн зөвлөмж зэрэг олон улсын гэрээ, конвенц, протоколоор хүлээлгэсэн хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг нийцүүлэн боловсронгуй болгоход түлхүү анхаарч ажиллаж байгаа.

Ажлын хэсгийн дүгнэлт, ХЭҮК-ын илтгэлтэй холбогдуулан УИХ-аас хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах, хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах талаар Засгийн газарт чиглэл өгсөн. Улмаар холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон" гэдгийг онцоллоо.

Ташрамд дурдахад ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн талаар нийт 13 удаа тусгасан бөгөөд 22 дахь илтгэлд

  • сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах
  • цагдан хорих арга хэмжээ
  • бүх насаар хорих ял
  • эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ
  • зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц дахь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тусгасан юм.

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-Д БОЛОХ СОЛОНГОС ХЭЛНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ 6-12 ДУГААР АН… 9 минутын өмнө
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 14 минутын өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 30 минутын өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 34 минутын өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 1 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 16 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 19 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 20 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 20 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 20 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 21 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 22 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 23 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр