“Ихбит” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр энэ сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан талаар хэвлэлүүд мэдээлж буй. Тэгвэл нас барсан шалтгааныг автомашиндаа угаартсан байхад нь олсон гэх мэдээлэл хөвөрч эхэллээ. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ХМТ-өөс "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарааш дотор “Хүн угаартаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус гараашинд 38 настай, эрэгтэй нас барсан, UTV бартаат замын дөрвөн дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан.
Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" хэмээн мэдээллээ.