НСУГ-ын Урлагийн хэлтсийн дарга асан Э.Цэнд-Аюушийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Н.ЦАЦРАЛ
2023/09/18

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны есдүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.433, мөрдөн байцаалтын 2481 хэрэгт хяналт тавьж, нийт 186 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Энэ талаар УЕПГ-аас "Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94, Өмчлөх эрхийн эсрэг 52, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Хүний амьд явахын эсрэг 8, Авлига, албан тушаалын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэрэг байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээ дүгнэсэн баримтуудад гарын үсэг зурж, төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн Нийслэлийн соёл, урлагийн газарт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Иргэн Л.Э, С.А нар нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан хэргийн хариуцагч “Б” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор шүүгчид хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ" гэж мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 33 минутын өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 15 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 18 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 19 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 19 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 19 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 20 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 22 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 22 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ 23 цагийн өмнө
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр
ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАР ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, ЖЕНДЭРИЙ… Өчигдөр
УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХЯТАД ИРГЭН Х… Өчигдөр
АЭХ: НҮҮРСНИЙ АСУУДАЛД ОРОЛЦСОН НӨХӨР Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО. ГҮЙЦЭЭ!!! Өчигдөр
ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2023/09/25