Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан твиттер хуудастаа “Яагаад дунд сурдаг сурагчид амжилтад хүрэх нь илүү байдаг вэ” хэмээх гарчигтай мэдээллийг нийтэлжээ. Угтаа улсын боловсролын тэргүүн энэ мэт "хагас галзуу" юм бичиж жиргэсэн нь олны бухимдлыг ихээхэн төрүүлсэн байна. Өмнө нь тэрбээр олимпиод зохион байгуулахыг хориглож, англи хэлийг багаас нь үзэхийг эсэргүүцэж байсан.
Мэдээнд “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтад хүрдэг байна. Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч болно гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн агуулга багтаажээ.