ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж буй билээ. Өнгөрөгч долоодугаар сард түүний хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлээд байсан. Тэгвэл түүний хэргийг өнөөдөр /2023.09.18/ шүүхэд шилжүүлнэ гэсэн мэдээллийг урьдчилан өгөөд буй.