ӨНӨӨДРИЙН ТАЛЦАЛ: ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХГҮЙ!

Н.ЦАЦРАЛ
2023/09/14

30 настай өрх толгойлсон С.Алунгуа бүсгүй авто ослоор амиа алдаж, "эд эрхтнээ тонуулсан" гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. 

Талийгаачийн ар гэрийнхэн бусдад амьдрал бэлэглэнэ гэдэг итгэл сэтгэлээр  хоёр бөөр, элгийг  нь донор болгохыг зөвшөөрсөн нь өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм. Учир  нь талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй бусад эрхтнийг нь ч "тоносон" гэх. 

Хүний санаанд багтамгүй эл хэргийг эмч, эмнэлгийн байгууллагынхан хийсэн нь ойлгомжтой. Тэр ч утгаараа учир юуг нь тайлбарлаж, дор бүрнээ л ажиллаж байх шиг байна.

Хэвлэлд гарснаар, талийгаачийн  хөлийн өвдөг, шагайг нь зүсч, нүд халтрим байдалтай болгосон. Ийм зүйл болсныг ар гэрийнхэн нь хожуу мэдэж, асуудал ингэж өндрөө авсан хэрэг. Тэгээд зогсохгүй аминд нь хүрсэн жолооч ямарч хариуцлага хүлээгээгүйн дээр төрийн нэрийн доорх нэр бүхий газрууд донорт авсан эд эрхтнийхээ мөнгийг ч шилжүүлээгүй гэдэг асуудал энд хөндөгдөж байна.

Тэгвэл нийгэмд шуугиан дэгдээгээд буй эл асуудлаар хоёр ч хүн байр сууриа илэрхийлсэн өдөр байлаа. Бүр тодруулбал, олон хүнийг талцуулсан, төрийн байгууллага, талийгаачийн ар гэрийнхний аль нь үнэн яриад байгаа нь ойлгомжгүй ээдрээтэй асуудлууд хөвөрч байна.

Х.УНДРАХ-ОРГИЛ: ТАЛИЙГААЧ ХЭРЭГ ГАРДАГ ШӨНӨ СОГТУУ, ГАРЦГҮЙ ЗАМААР ГАРЧ ЯВСАН

Талийгаач С.Алунгуаг дайрсан гэх жолоочийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил мэдээлэл хийв. 

Тэрбээр "Хэвлэл мэдээллээр буруу ташаа мэдээлэл яригдаад байна. Өмгөөлөгч намайг болон миний үйлчлүүлэгчийг илтэд худал гүтгэсэн шинжтэй байна. Миний үйлчлүүлэгчийг талийгаачийн ар гэрт мөнгөн тусламж өгөөгүй гэж ярьж байгаа. Оршуулгын зардалд 100 төгрөг ч өгөөгүй гэсэн байсан. Гэтэл миний үйлчлүүлэгч зам тээврийн осолд холбогдсон үеэсээ л талийгаачийн ар гэрийнхэнтэй байнга очиж уулзаж уучлалт гуйж, сэтгэлийн дэм үзүүлж байсан.

Хэргийн дүгнэлттэй танилцсан өдөр хууль ёсны төлөөлөгч гэх н.Эрдэнэбаатар гэж залуу ирж уулзсан.  Түүнд хандаж миний үйлчлүүлэгч “Харамсалтай зүйл болсонд эмгэнэл илэрхийлье.Талийгаачийн ар гэрт 10 сая төгрөг өгье гэхэд, бид нар 10 сая төгрөг авахгүй гэсэн. Тэгвэл танд ямар санал байна гэхэд, хүүхдүүдийн тэтгэмж,  хашаа байшин авна” гэж хэлсэн.

Хэрэг шийдэгдэж дуусаагүй байхад хүүхдийн тэтгэмжийн талаар шийдэх боломжгүй учраас одоогоор 10 сая төгрөг өгье гэхэд “Та нарыг ална, өмгөөлөгчөө чамайг хаа явахыг чинь харнаа, Монголын нутгаас холдохгүй шүү” гэх зэргээр дайран сүрдүүлсэн.

Үүний дараа үйлчлүүлэгчийг маань дарамталж, та 30 сая төгрөг өгчих, тэгээд хоёулаа салья гэдэг зүйлийг ярьсан байсан. Миний зүгээс нэгэнт хохирол төлж байгаа бол хуулийн байгууллагын хяналтанд төлбөрийг шилжүүлэх нь зүйтэй гэж зөвлөсөн. Гэтэл н.Эрдэнэбаатар гэж хүн “10 сая төгрөг авах боломжгүй, та нарыг цахим орчинд зураг хөрөгтэй чинь оруулна. Яахыг минь хараарай" гэсэн. Талийгаач тухайн хэрэг гардаг шөнө архидан согтуураад гарч явахдаа 3, 4 дүгээр хорооллын "Шөлөндөө"-ийн ойролцоогоос гарцгүй газраас гарч яваад зам тээврийн осолд орсон байдаг. Болсон үйл явдалд миний үйлчлүүлэгч маш их харамсаж явдаг. 

Ташрамд, осол гарсан өдөр хохирогч эмэгтэй согтуурсан байдалтай байсан үгүйг тогтоох эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа билээ.  

 Б.АЛТАНТУЛГА: БИД  ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРИЙНХНЭЭС ЗӨВШӨӨРӨЛ АВАЛГҮЙ ЭД, ЭРХТЭН АВАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

ЭМЯ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны Донорын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Алтантулга мэдээлэл өглөө.

Тэрбээр "Донорын тухай хууль 2018 онд, хамгийн сүүлд 2022 онд шинэчлэн батлагдсан. 2018 оны шинэчлэлээр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг зургаан хүний бүрэлдэхүүнтэй алба байгуулсан. Манай алба эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулах, хянах, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг амьд болон амьгүй донороос хийдэг.

Донорын тухай хуульд Амьд донор гэж өөрийн эс, эд, эрхтнийг сайн дураар өгөгчийг хэлнэ. Донор нь тухайн эмчлүүлэгчийн гэр бүлийн гишүүн байна гэж хуульд заасан. Амьгүй донор гэж тархины үхэлд хүрсэн, тархины үхэл гэж батлагдсаны дараа ар гэрийнх нь гурван хүнээс зөвшөөрөл авсны үндсэн дээр мэс заслын үйл ажиллагаа явагддаг.

Тухайн үед зөвшөөрсөн доноруудаас 35 хүнд бөөр, 24 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн. Нийт 59 хүнд амьдрал бэлэглэж, 170 гаруй хүний амьдралын чанарыг сайжруулсан. Шөрмөс, яс шилжүүлэн суулгах эмчилгээ маш амжилттай болсон.  Энэ бол хамгийн том буян юм.

Бид талийгаачийн ар гэрийнхэнд хэлэлгүйгээр эд, эрхтэн авах ямар ч боломжгүй. Энэ тохиолдолд нэг алдаа гарсан нь яс бол эд гэдэг бүлэгт ордог. Жишээлбэл дунд чөмөг гэдэг бол дунд чөмгийг тэр чигт нь авна гэсэн үг биш. Зөвхөн булуу хэсгийг нь авна. Тэр хэсгийг нь авахад ойр орчмын шөрмөс холбоосыг давхар авч байж нөгөө хүндээ шөрмөс холбоосоор нь шилжүүлэн суулгадаг" гэлээ.

Ташрамд, Донорын тухай хуулиар эрхтэн гэдэгт элэг, бөөр зэрэг эрхтэн орох бол эд гэдэгт шөрмөс, нүдний эвэрлэг, яс болон ясны хэсэг ордог байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 17 минутын өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 15 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 18 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 18 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 19 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 19 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 20 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 21 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 21 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ 23 цагийн өмнө
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО 23 цагийн өмнө
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр
ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАР ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, ЖЕНДЭРИЙ… Өчигдөр
УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХЯТАД ИРГЭН Х… Өчигдөр
АЭХ: НҮҮРСНИЙ АСУУДАЛД ОРОЛЦСОН НӨХӨР Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО. ГҮЙЦЭЭ!!! Өчигдөр
ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2023/09/25