Б.УНДАРМААГИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ГАНТИГ ВИЛЛА ХОТХОНЫ БОРЛУУЛАЛТ "ИДЭВХЖЖЭЭ"

Д.УЛСБАЯР
2023/06/06

Хөгжлийн банк  чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж байгаа. Улмаар тус банкны мэдэлд бүрэн шилжсэн эхний ээлжийн 18 үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах ажил энэ сарын 3-наас эхэлжээ.

Үүнд, "Гантиг вилла" төслийн 9 блок барилга ч багтана. Гэхдээ бүтээн байгуулалтын шатандаа яваа учир хараахан борлуулж эхлээгүй бөгөөд борлуулалт тун удахгүй олон нийтэд нээлттэйгээр зарлагдах талаар Хөгжлийн банкныхан онцоллоо.

Тэгвэл хоёр хоногийн өмнөөс тус хотхонд орон сууц зарах, борлуулах ажил идэвхжжээ.

2022 онд буюу асуудал өндрөө аваагүй байхад тус хотхоны орон сууцны борлуулалтын ажил эхэлчихсэн байсан. Улмаар АТГ-аас иргэдэд анхааруулга хүргэж, худалдаж авахгүй байхыг сануулснаар борлуулах ажил хэсэгтээ зогссон байсан ч хэд хоногийн өмнөөс идэвхжээд эхэлжээ.

"Гантиг Вилла" хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компанийн барьж байгуулсан хөрөнгө гэдгийг АТГ-аас албан ёсоор зарласан. Улмаар Хөгжлийн банкны зээлийн асуудлаар, банкны мэдэлд шилжсэн ч албан ёсоор борлуулагдаж эхлээгүй байсан юм.

-НЭГ ЭЗЭНТЭЙ, ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИУДАД ЗЭЭЛ ОЛГОСОН АСУУДЛААС ҮҮДЭЛТЭЙ “ГАНТИГ ВИЛЛА” ХОТХОН ХБ-НД ШИЛЖСЭН БАЙДАГ-

Эргэн сануулахад, Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж 2017, 2018 онд гурван удаа нийт 31.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Гэвч уг зээлийн эргэн төлөлт хангалтгүй болж, чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Тиймээс Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-иас 32.1 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм.

Дээрх хоёр зээлийг Хөгжлийн банкнаас олгох үед нэг эзэнтэй, харилцаа хамаарал бүхий компаниуд байсан нь тогтоогдсон.

Тиймээс “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны хувьцаа эзэмшигч “Бишрэлт холдинг” ХХК нь эдгээр зээлийн өрийг барагдуулах үүрэг хүлээсэн байдаг. Улмаар  “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны нийт зээлийн үлдэгдэл болох 86.6 тэрбум төгрөгт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг өнгөрсөн онд Хөгжлийн банкны нэр дээр бүртгэлжүүлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28