Хүний нутаг гүний хошуунд хүүхний өгзөг базсан хэрэгт холбогдсон Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын тухай шуугиан одоогоос дөрвөн жилийн өмнө гарч байв. Энэ хүн онгоцонд 42 настай Б гэх иргэний хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, БНСУ-ын “KAL” нислэгийн 20 гаруй насны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсон гэдгийг дахин сануулъя.
БНСУ-ын хэвлэлээр нэг нэрээ цуурайтуулсан Э.Одбаярын асуудлын араас аяллын хөтөлбөрөөсөө хазайж харласан иргэдээс эхлээд чих халууцуулсан зүйл олон болсон.
Харин өнөөдөр хүчингийн хэрэг. Тодруулбал, БНСУ-ын Чэжү аралд болсон хоёр улсын Соёлын солилцооны арга хэмжээнд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат орчуулагчаар ажиллаж байсан 20 настай Монгол охиныг хүчирхийлсэн хэрэг БНСУ-ын хэвлэлүүдэд гарч эхэллээ. Уг хэргийн мэдээллийн дагуу 6 сарын 4-ний өдөр тус улсын цагдаагийн газар шуурхай арга хэмжээ авч баривчлан шалгаж эхэлсэн байна.