“ЗӨГИЙН ШИДЭТ ҮҮР”-ЭЭР ХАЙР ТҮГЭЭВ

Д.УЛСБАЯР
2023/06/05

Аль ч насны хүүхдэд эцэг эх, асран хамгаалагч нараараа тэврүүлэх үнсүүлэх, өөрийг нь дэмжин урамшуулж, ямар нэгэн болзол, мөрийгүйгээр хайрлуулах хэрэгцээ зайлшгүй байдаг. Сургуулийн сурагч болсон цагаас эхлэн багш, эцэг эх, асран хамгаалагч нарын нэн түрүүнд тавьдаг шаардлага бол амжилттай суралцах байдаг. Гэтэл хүүхэд бүр амжилттай суралцана гэдэг төвөгтэй зүйл. Харин хүүхэд бүр жаргалтай сурах боломжтой юм. Үүнийг нь сургуулийн орчинд сургууль болон эцэг эх, асран хамгаалагч нарын хамтын ажиллагааны үр дүнд бий болгох боломж нээлттэй байдаг.  

Нийслэлийн тэргүүний ерөнхий боловсролын Номт наран сургуулийн сэтгэл зүйн алба нь олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан сургууль дээрээ хэрэгжүүлдэг ВЕЕ хөтөлбөрийн хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нараас хүүхдэдээ, дүүдээ хэлж чаддаггүй чин сэтгэлийн үгсийг нь хүргэж гэр бүлийн харилцаа, эерэг уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор гэр бүлийн гишүүдээс хүүхдэдээ зориулан бичсэн чин сэтгэлийн үгтэй захидлыг гэнэтийн бэлэг болгон сурагчдадаа дамжуулан өгдөг үйл ажиллагааг анх 2018 онд зохион байгуулж байсан ба энэ жил “Зөгийн шидэт үүр” нэртэйгээр зохион байгуулжээ. 

Зөгийн шидэт үүрийн зөгийчид “Хамгаас хайрт хүмүүсийнх нь зөвхөн өөрт нь зориулж бичсэн захидлыг хүүхдийн гарт атгуулах тэр мөчид баясал, гайхал хоёр зэрэгцэн тодорч,  гэрэлтсэн харцаар захидлаа нээх тэр догдлолыг харах хамгийн сайхан, энэ дүр зураг нь хэзээ ч мартагдашгүй байдаг ба энэ их хайрыг гэрчлэн байгаа бидний сэтгэл мөн хөөрөн баясаж энэхүү ажлаараа бахархах сэтгэл төрдөг” гэдгийг онцлов.

 Томчууд бид хэдий хүүхдүүдээ хайр халамжаар дутаахгүй, асарч хүмүүжүүлж чадах ч хүүхдэдээ хэлж буй үг, харц хамгийн чухал байдаг учир хүүхдээсээ хайраа илэрхийлсэн, урам зориг өгсөн, чи чадна гэсэн итгэл өгсөн, магадгүй уучлал хүссэн үгсийг бүү харамлаарай.

Автобусны маршрут: 

  1. English garden - Zanadu Residence - Зайсан толгой - Энхжин хотхон - Star mall - Хүннү 2222 - Цэнгэлдэх хотхон - 19-р хороолол - Мишээл экспо - Hunnu mall - Номт наран хүмүүнлэг сургууль 
  1. Буянт ухаа 2 - Шинэ Яармаг хороолол - Нисэх Гарден - Номт наран хүмүүнлэг сургууль 

Буцах:

  1. Номт наран хүмүүнлэг сургууль - VIP residence хотхон - Bogd villa - Мишээл экспо - 19-р хороолол - Цэнгэлдэх хотхон - Хүннү 2222 - Оргил супермаркет - ХААИС - Zanadu Residence - English Garden - Энхжин хотхон 
  1. Номт наран хүмүүнлэг сургууль - Гарден Вилла хотхон - Нисэх гарден - Буянт ухаа 1 хороолол - Шинэ Яармаг хороолол - Буянт ухаа 2 хороолол

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28