ЭСРЭГ КНОП: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДВЭЛ ПАРЛАМЕНТ ДОРОЙТОЖ, СУЛАРНА ГЭВ

Д.УЛСБАЯР
2023/05/31

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх санал батлагдсан.

Энэ үеэр эсрэг байр суурьтай, эсрэг кноп дарсан УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн байр суурийг хүргэж байна.

Тэрбээр “Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд маш анхааралтай хандуулах учиртай. Тойрогтоо хоёр удаа, 900 гаруй сонгогчидтой уулзалт хийхэд дийлэнх нь Үндсэн хуулийн өөрчлөлт, гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэнгүй. 

Намын жагсаалтыг ч дэмжээгүй. Намын жагсаалтаар олонд нэр хүнд муутай, янз бүрийн хэрэг төвөгт холбогдсон, сонгогдох боломжгүй улс гарч ирэх шалтгаан болно гэж үзэж байна.

 Тиймээс иргэдийн дийлэнх тэгж үзэж байгаа учир миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих боломжгүй. Миний уулзсан сонгогчдоос 5, 6 хүн л гишүүдийн тоон дээр эргэлзсэн байр суурь илэрхийлсэн. Сонгууль болоод очихоороо “та бүхний төлөө ясаа дундартал зүтгэнэ” гэчихээд  өнөөдөр би тэдний сонгох эрхэнд халдаж чадахгүй.

Үндсэн хуулийн журмын тухай хуулийн 5/4/2-т Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа “Нам бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлсэн байж болохгүй” гэж байдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийн сонгох эрх буурч байгаа учраас би энийг хэлж байна.

Одоогийн Үндсэн хуульд иргэд сонгох эрх нь давуу, шууд сонгодог гишүүдээ. Тиймээс намын эрх мэдэл, сонирхол илэрхийлэгдэж байна гэж харж байна. Нөгөө талаар иргэний үндсэн эрх бол сонгох эрх. Энэ эрхийг дордуулж болохгүй.

Ер нь иргэдийн хэлж байгаа асуудал бол гурван жилд гурван удаа өөрчлөлт орж байгаа явдал.

2019, саяхан бид бас давхар дээлтэй Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу хоёрдахиа оруулчихсан, одоо гуравдахиа оруулж байна. Хожмын нэг өдөр мөн л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд яриа битгий гараасай. Өнөөдрийн бид нараар Монголын төр зогсчихгүй. Дараа дараагийн үеүд гарч ирнэ. Тэд арай л дутуу байсан юм, одоо гүйцээе гэж магадгүй учраас ингэж хэлж байна. Төрийн албанд бүх насаараа ажилласан хүний хувьд төрөө дээдлэх ёс журмаас хоёр нүүр гаргаж чадахгүй” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 16 минутын өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 20 минутын өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 1 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 16 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 19 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 19 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 20 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 20 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 21 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 22 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 22 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр
ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАР ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, ЖЕНДЭРИЙ… Өчигдөр
УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХЯТАД ИРГЭН Х… Өчигдөр