ЧУУЛГАН: ОДОНТОЙ Б.БАЯРСАЙХАН ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ ХҮСЛЭЭ УЛАМЖИЛЛАА

Д.УЛСБАЯР
2023/05/31

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах талаар санал хураалт явуулахад 62 гишүүн буюу 91.2 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь тодорхой болж байгаа юм.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Алдарт эхийн одонгоо энгэртээ гялалзуулж ирсэн УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хэлсэн үг дэвшүүлсэн санааг ЦЭГ онцолж байна.

ХҮҮХДИЙГ ЭСРЭГ ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ХЭРГИЙН ЯЛЫН БОДЛОГО СУЛ БАЙНА

Тэрбээр гишүүдийн тоо нэмэгдэж байгаа түүхэн өдөр гэдгийг онцлоод, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан байр сууриа илэрхийлэв.

Тодруулбал, “Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн ялыг чангатгах ёстой. 2002 оны Эрүүгийн хуулиар бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн хэргүүдийг шийдвэрлэхдээ гэмт этгээдүүдэд дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих, эсвэл цаазаар авах ял оногдуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн дээрх төрлийн гэмт хэрэгт дунджаар 14.2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байгаа нь өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого 8 жилээр суларсан байна.

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ БОЛМООР БАЙНА

Хоёрдугаарт, Монгол Улс бол хүүхэд залуусын орон. ҮСХ-ны 2022 оны тоон мэдээгээр Монгол Улсын нийт хүн амын 45.4 хувийг 0-24 насны хүүхэд залуучууд эзэлж байна. Бид боомт, түгжрэл зэрэг цаг үеийн шинжтэй асуудалд анхаарч Төрийн сайдыг хүртэл томилсон. Гэтэл Монгол Улсын  хамгийн үнэт эрдэнэ болсон хүүхэд, улс орныг авч явах залуу үед чиглэсэн бодлого, шийдвэр хэрэгжүүлэх агентлаг нь нийгмийн хамгийн том эмзэг асуудлуудыг хамаардаг ХНХЯ-ны дор хавсрах шинжтэй явж ирсэн нь хүүхэд, залуучуудруу хандсан бодлого хэрэгжихгүй, үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгаагийн суурь шалтгаан болж байна гэж харж байна.

2025 онд Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой болно. Энэ цаг хугацаанаас өмнө Гэр бүл, хүүхдийн асуудал хөндсөн Хүний хөгжлийн яамтай болох санаачлагыг дэвшүүлж байна. Төсөвт ямарч дарамт учруулахгүйгээр одоо байгаа агентлагийн бүтэц, эрх хэмжээ, цар хүрээг нь өөрчлөх замаар энэ асуудлыг амархан шийдэж болохоор байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-Д БОЛОХ СОЛОНГОС ХЭЛНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ 6-12 ДУГААР АН… 51 минутын өмнө
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 56 минутын өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 1 цагийн өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 1 цагийн өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 2 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 17 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 20 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 20 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 21 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 21 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 22 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 23 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 23 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр