Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг хялбаршуулна

Н.ЦАЦРАЛ
2023/05/31

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өгч байна.

Тэрээр "Төрийн албан хаагчдын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, бүтээмжийг сайжруулах чиглэлийг Засгийн газар бодлого болгож хэрэгжүүлж байгаа.

Үүний хүрээнд сар орчмын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ҮАБЗ-д танилцуулж, зөвлөмж гаргасан байгаа. Тэр нь юу вэ гэхээр Монгол Улсын хэмжээнд нийт ажиллах хүчний 15 хувиас дээшгүй нь төрийн албан хаагч байх шийдвэрийг гаргасан.

Үүнтэй холбогдуулж Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн албаны хууль нь бүх шатанд амьдралд нийцдэг болгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан.

Төрийн албаны хуулийн өөрчлөлтөөр “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд улс орны төр засгийн хэмжээнд анхан болон дунд шатанд зөрчигдөөд байгаа, амьдралд нийцэхгүй байгаа зохицуулалтуудыг хийнэ.
Нөгөө талаараа төрийн албан хаагчдын дээд хязгаарыг тогтоох шийдэл байна. Энэ Төрийн албаны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг илүү хялбаршуулах зохицуулалтууд орж байгаа.

Нэг ёсондоо Төрийн албаны хуулиар төрд ажиллах шалгуур дөрвөн жилийн хугацаатай гэж бодоход хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хоёр дахин хөнгөлөлтэйгөөр буюу хоёр жилийн шаардлага тавьдаг болох зохицуулалтыг хийх нь энэ хуулийн онцлог юм” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 13 минутын өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 17 минутын өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 1 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 16 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 19 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 19 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 20 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 20 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 21 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 22 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 22 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ 23 цагийн өмнө
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр
ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАР ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, ЖЕНДЭРИЙ… Өчигдөр
УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХЯТАД ИРГЭН Х… Өчигдөр