Х.Булгантуяа: Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно

Н.ЦАЦРАЛ
2023/05/31

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцуулж байна.

Тэрбээр "Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарынхны суурь цалинг 1 сая төгрөг болгоно. Мөн төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин 560 мянган төгрөг байгааг 750 мянган төгрөг болгоно. 

Эдгээр нэмэгдлийг долдугаар сарын 1-нээс нэмнэ. Тэтгэвэр мөн нэмнэ. Гэхдээ буруу ойлголт байгааг залруулах хэрэгтэй. Ахмадууд тэтгэврийн зөрүүг арилгах хүсэлт их ирүүлдэг. Итгэлцүүрийн улмаас тэтгэвэрт ялгаатай байдал үүссэн. 2014 онд итгэлцүүрийг өөрчилсөн тул тэтгэврийн зөрүүг ойртуулахад 260 орчим мянган ахмад хамрагдана. Үүнд 395 орчим тэрбум зарцуулагдахаар байна. Мөн асаргааны тэтгэмжийг нэмнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг, байнгын асаргаа шаардлагатай иргэд, өрх толгойлсон ээж/аавуудад 280 мянган төгрөг олгодог байсан. Хамгийн сүүлд 2020 онд нэмсэн. Халамжийн зардал 100 орчим тэрбум төгрөг зарцуулна" гэлээ. 

Үргэлжлүүлэн, "Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно. Энэ тохиолдолд тухайн хүүхдийн мөнгө "Хүүхдийн төлөө санд" шилжих юм. Төрийн болон орон нутгийн олон амралт байдаг. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн эрхийн бичиг маш их эрэлттэй байдаг. Иймд төрийн мэдлийн амралтын  газарт хүүхдүүд амрах нөхцлийг бүрдүүлнэ. Найрамдал зуслангийн баг эдгээр амралтын газарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө" хэмээв.           


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 4 минутын өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 20 минутын өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 24 минутын өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 1 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 16 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 19 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 19 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 20 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 20 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 21 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 22 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 22 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр
ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАР ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, ЖЕНДЭРИЙ… Өчигдөр