ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЗӨВХӨН ЭНЭ САРД Л ГЭХЭД ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨСЛҮҮДЭД 100 ОРЧИМ САЯЫГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Д.УЛСБАЯР
2023/05/31

Жил бүрийн тавдугаар сарын 31-ийг Дэлхийн Тамхигүй Өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр тамхины хор хөнөөл, аюулын талаар олон нийтэд мэдээлж, тамхины тахалтай тэмцэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага юу хийж байгаа болон тамхины компаниудын үйл ажиллагааг нийтэд таниулдаг.

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс тамхитай тэмцэж, ирээдүй хойч үедээ эрүүл нийгмийг үлдээхэд юу хийж чадах талаар эргэцүүлэн бодох өдөр юм.

Тэгвэл ЭМЯ, тэр дундаа Эрүүл мэндийг дэмжих сангаас тамхины эсрэг нэрийдэлтэй хэд хэдэн ажилд санхүүжилт хийгджээ.

Тухайлбал, зөвхөн энэ сарын 2-нд  Эрүүл мэндийн сайдын тушаалаар тамхитай холбоотой 130 орчим сая төгрөгийн төсөл хөтөлбөр дээр гарын үсэг зурагдаж, баталгаажжээ.

“Сэтгэцийн эрүүл мэнд архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх нь” гэх ажилд Тусгай боловсролыг дэмжих төврүү 37 сая 980 мянган төгрөгийн санхүүжилт, “Жаварт хүү” бүрэн бус нөхөрлөл рүү “Эмэгтэйчүүдийн тамхи таталтыг судлах, тамхины хор уршиг эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийн талаар сургалт сурталчилгаа явуулах” гэсэн утгатай 38 сая 660 төгрөгийг, Сургуулийн насны хүүхдүүдэд электрон тамхины хор нөлөөг ойлгуулах, тамхины хэрэглээг бууруулах нь чиглэлээр “Аз жаргал дүүрэн маамуу” ТББ руу 8.1 сая, Тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчний эрсдэлийн түвшинг тооцох, хүн амын ялгаатай бүлгүүдэд харьцуулан судлах судалгаанд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль руу 30.2 сая төгрөг, Дархан-Уул аймаг дахь ЕБС-ийн сурагчдын тамхины хяналтыг сайжруулах нь төсөл арга хэмжээний төсөв болох 13.5 сая төгрөгийг Орхон аймгийн Эрүүл мэндийн газарт зэрэг санхүүжилт яг нэг өдөр шийдвэрлэгдэж, 9 сард ажлууд дууссан байхаар гэрээлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-Д БОЛОХ СОЛОНГОС ХЭЛНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ 6-12 ДУГААР АН… 57 минутын өмнө
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 1 цагийн өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 1 цагийн өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 1 цагийн өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 2 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 17 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 20 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 20 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 21 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 21 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 22 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 23 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 23 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр