Х.БУЛГАНТУЯА: “Өсвөрийн парламент” хөтөлбөр амжилтад хүрч чадах эсэхэд эргэлзэж байсан

Д.УЛСБАЯР
2023/05/27

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нэгдсэн чуулган буюу хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ, “Хоёр жилийн өмнө энэ хөтөлбөрийг эхлүүлж байхдаа өнөөдрийн амжилтад хүрч чадах эсэхдээ эргэлзэж байсан. Олон нийтийн зүгээс хүүхдүүдийг улс төржүүлж байна гэх шүүмжлэлтэй тулгарч байсан. Гэхдээ бидний зорилго бол шийдлийг олдог, шинийг санаачилдаг, ирээдүйн салбар бүрийн шилдэг удирдагчдыг бэлтгэх юм. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүдтэй Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлуудыг танин мэдэх, шийдвэрлэхийн төлөө хамтрах, өсвөр үеийнхний оролцоог хэрхэн яаж хангах талаар ярилцаж суухдаа “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг анх эхлүүлэхээр болж байсан.

Энэ удаагийн хөтөлбөрт шалгарсан 91 сурагчийн 17 нь сумдын сургуулиас шалгарсан. Өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлт, эрүүл хооллолт зэрэг асуудалд төвлөрсөн бол энэ удаагийн хөтөлбөрийн гол агуулга нь эрчим хүчний хэмнэлт, байгаль орчинд ээлтэй хэрэглээний асуудлыг хөндсөн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсад эрчим хүчний хэрэглээний ямар бодлого баримталж байгаа, иргэдийн оролцоо тэр дундаа өсвөр үеийнхэн, залуучуудын оролцоо, манлайлал ямар хэрэгтэй байгаа талаар мэдлэг, мэдээлэл өгсөн. Бидний хувьд Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж байгаа. “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн маань амьдралд нэг шинэ хэв маягийг нээсэн байх гэж найдаж байна” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг с… 11 цагийн өмнө
ЭСРЭГ КНОП: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДВЭЛ ПАРЛАМЕНТ ДОРОЙТОЖ, С… 12 цагийн өмнө
Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд "Эрүүгийн хэрэг" нээ… 13 цагийн өмнө
ЧУУЛГАН: ОДОНТОЙ Б.БАЯРСАЙХАН ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ ХҮСЛЭЭ УЛАМЖИЛЛАА 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент шинэ 30 жилийг эхлүүлэх реформ х… 13 цагийн өмнө
2024 оноос 126 гишүүнтэй болохыг БАТАЛЛАА 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг … 14 цагийн өмнө
Х.Булгантуяа: Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг өсгөхөд 900 тэрбум төгрөг зарц… 15 цагийн өмнө
ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЗӨВХӨН ЭНЭ САРД Л ГЭХЭД ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨСЛҮҮДЭД… 15 цагийн өмнө
Зургаан чиглэлд шөнийн автобус явна 17 цагийн өмнө
"СЭМҮТ" ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛЖЭЭ 17 цагийн өмнө
С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авчэ… 18 цагийн өмнө
"Хүүхэд бүр бэлэгтэй" аян зохион байгуулагдлаа 18 цагийн өмнө
Өнөөдөр тогны хязгаарлалт хийх байршлууд 19 цагийн өмнө
Алга болсон нэг настай хүүхдийг олж Түр хамгаалах байранд хүргэжээ 19 цагийн өмнө
М.Амилал Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга боллоо 19 цагийн өмнө
Эмэгтэйчүүдийн шатрын улсын аваргаар Э.Хүслэн тодорлоо 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 20 цагийн өмнө
Ой зургаан сартай хүүхэл алга болжээ 20 цагийн өмнө