Амралт, жуулчны баазад хяналт шалгалт хийж гал түймэр гарах эрсдэлтэй 2,182 зөрчлийг илрүүлжээ

Д.УЛСБАЯР
2023/05/27

Онцгой байдлын ерөнхий газраас ногоон бүсийн айл өрх, амралтын газар, жуулчны баазын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 1-22-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулжээ. 

Хяналт шалгалтад нийт 395 барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарах эрсдэлтэй 2,182 зөрчлийг илрүүлж, 575 зөрчил буюу 26.3 хувийг газар дээр нь арилгуулсан байна. 

Бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 220 албан шаардлага, 104 мэдэгдэл, намйан танилцуулгыг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн аж.

Мөн гал түймэр унтраах тархалтын дадлага, сургалтыг 30 удаа зохион байгуулж, байгууллага хоорондын уялдаа холбоо, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлжээ.

Зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийн гүйцэтгэлийн хяналт шалгалтыг долдугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг с… 13 цагийн өмнө
ЭСРЭГ КНОП: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДВЭЛ ПАРЛАМЕНТ ДОРОЙТОЖ, С… 14 цагийн өмнө
Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд "Эрүүгийн хэрэг" нээ… 15 цагийн өмнө
ЧУУЛГАН: ОДОНТОЙ Б.БАЯРСАЙХАН ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ ХҮСЛЭЭ УЛАМЖИЛЛАА 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент шинэ 30 жилийг эхлүүлэх реформ х… 15 цагийн өмнө
2024 оноос 126 гишүүнтэй болохыг БАТАЛЛАА 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг … 16 цагийн өмнө
Х.Булгантуяа: Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг өсгөхөд 900 тэрбум төгрөг зарц… 17 цагийн өмнө
ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЗӨВХӨН ЭНЭ САРД Л ГЭХЭД ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨСЛҮҮДЭД… 18 цагийн өмнө
Зургаан чиглэлд шөнийн автобус явна 19 цагийн өмнө
"СЭМҮТ" ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛЖЭЭ 20 цагийн өмнө
С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авчэ… 20 цагийн өмнө
"Хүүхэд бүр бэлэгтэй" аян зохион байгуулагдлаа 20 цагийн өмнө
Өнөөдөр тогны хязгаарлалт хийх байршлууд 21 цагийн өмнө
Алга болсон нэг настай хүүхдийг олж Түр хамгаалах байранд хүргэжээ 21 цагийн өмнө
М.Амилал Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга боллоо 22 цагийн өмнө
Эмэгтэйчүүдийн шатрын улсын аваргаар Э.Хүслэн тодорлоо 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Ой зургаан сартай хүүхэл алга болжээ 22 цагийн өмнө