Жүжигчин С.Баттулга: Манай дүүгийн өмнөөс өөр хүн тэтгэлгийг нь аваад сургуульд сурахаар явсан байсан

Н.ЦАЦРАЛ
2023/05/25

Боловсролын зээлийн сангийн асуудал хөндөгдөж улстөрчид болон тэдэнд хамаарах нөлөө бүхий хүмүүс их хэмжээний зээл авч гаднын оронд сурч байгаа нь ил болсон. Бусдын боломжийг хулгайлж байгаа хэмээн иргэд дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм.

Мөн цахим орчинд идэвхтэй байдаг жүжигчин С.Баттулга сүүлийн үед болоод байгаа Боловсролын зээлийн талаарх сэтгэгдлээ нийтэлжээ.

"Тээр жил Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путины тэтгэлэгт хөтөлбөр болж 200 оюутан Орос улсад шилэгдэн сурах болов Эхний 50 хүүхэд аль дуртай хотод, аль дуртай сургуульд сурах эрх эдэлнэ гээд л их гоё нөхцөлтэй. Миний төрсөн эгчийн охин энэ шалгалтад хагас жил бэлдэж байгаад оров. Угаас хичээл зүтгэл сайтай охин толгой өндөр гарч ирж эхний 10т оров. Манай гэр бүл бөөн баяр хөөр болов. Зун өнгөрч намар дөхөөд ирэхэд миний эгч, дүү хоёр хувиар томилолтоо хөөцөлдөж яах, ийх билээ гэтэл боловсролын яамны мэргэжилтэн авгай хариу алга гэсээр байгаад 9 сар хүргэв. Гэтэл манай дүүгийн өмнөөс өөр хүн тэтгэлгийг нь аваад сургуульд сурахаар явсан байдаг шүү.

Эгч дүү хоёр минь хэрүүл тэмцэл хийтэл Оросын элчин "бид хувь хүнтэй харьцахгүй ЯАМтай л харьцана" гээд халгаадаггүй. ЯАМ нь тэр нэг балай авгай "мэдэхгүй" гээд гүрийчихсэн. Тэгж ингэсээр манай дүү сургуульгүй болов.

Доогтой нь би 7 сард телевиз үзэж байтал мэдээний доогуур урсдаг зараар "Путины тэтгэлэгт найдвартай явуулна" гэсэн зар урсаж байсныг нүгэл хурааж харж байж билээ.

Угаас манай дүү толгой сайтай тул алдсан нэг жилээ англи хэлээ хөгжүүлж тоефлын шалгалт өгч Австралид тэтгэлэг авч сурахаар явсан. Одоо ч тэндээ ажиллаж амьдарч байгаа.

Тэр нэг балай авгай бол манай боловсролын бугалсан идээ бээр юм. Шахаж цэвэрлэхгүй бол байсаар л байх батга юм шүү" гэжээ.







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг с… 11 цагийн өмнө
ЭСРЭГ КНОП: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДВЭЛ ПАРЛАМЕНТ ДОРОЙТОЖ, С… 12 цагийн өмнө
Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд "Эрүүгийн хэрэг" нээ… 13 цагийн өмнө
ЧУУЛГАН: ОДОНТОЙ Б.БАЯРСАЙХАН ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ ХҮСЛЭЭ УЛАМЖИЛЛАА 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент шинэ 30 жилийг эхлүүлэх реформ х… 13 цагийн өмнө
2024 оноос 126 гишүүнтэй болохыг БАТАЛЛАА 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг … 14 цагийн өмнө
Х.Булгантуяа: Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг өсгөхөд 900 тэрбум төгрөг зарц… 15 цагийн өмнө
ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЗӨВХӨН ЭНЭ САРД Л ГЭХЭД ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨСЛҮҮДЭД… 16 цагийн өмнө
Зургаан чиглэлд шөнийн автобус явна 17 цагийн өмнө
"СЭМҮТ" ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛЖЭЭ 18 цагийн өмнө
С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авчэ… 18 цагийн өмнө
"Хүүхэд бүр бэлэгтэй" аян зохион байгуулагдлаа 19 цагийн өмнө
Өнөөдөр тогны хязгаарлалт хийх байршлууд 19 цагийн өмнө
Алга болсон нэг настай хүүхдийг олж Түр хамгаалах байранд хүргэжээ 19 цагийн өмнө
М.Амилал Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга боллоо 20 цагийн өмнө
Эмэгтэйчүүдийн шатрын улсын аваргаар Э.Хүслэн тодорлоо 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 20 цагийн өмнө
Ой зургаан сартай хүүхэл алга болжээ 20 цагийн өмнө