ХИЛИЙН ЗУРВАСЫН “ЦЭВЭРЛЭГЭЭНД ОРОХ МОД”-ЫГ НИЙСЛЭЛД УРГУУЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Д.УЛСБАЯР
2023/05/25

-Хилийн зурваст орсон модыг цэвэрлэгээнд орох мод  хэмээн нэрийддэг  аж.  Энэ модыг аврах боломж байх уу?-

Монгол Улсын хил 8252.6 километр үргэлжилдэг бөгөөд үүнээс 34.9 хувь нь байгаль, газар зүйн онцлогоос шалтгаалан өргөст торон саад барих боломжгүй, 43.7 хувь нь өргөст торон саад байхгүй, 21.4 хувь нь өргөст торон саадаар төхөөрөмжлөгдсөн байна.

2016 оноос хойш мөр хянах зурвас, ойн ба шороон зурвас 807.5 км, өргөст торон саад 558.2 километр нүхэн саад, 198 километр төмөр, спираль болон 127.7 километр туслах торон саад шинээр байгуулсан гэх мэдээллийг  Хил хамгаалах ерөнхий газраас хийж байсан байна.

Хил хамгаалах газраас энэ жил хилийн зурвасыг  шинэчлэхдээ  хилийн зөрчил их гардаг газруудыг буюу Жишээлбэл, Сэлэнгэ, Увс аймгийн хилийн дагуух ой бүхий газарт хилийн зурвас татах, шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм.

Бид хилийн инженерийн байгууламжийг зөвхөн өргөст торон саадаар ойлгодог. Гэтэл мөр хянах зурвас, нүхэн шуудуу, үл үзэгдэх торон саад зэрэг хилээ хамгаалах  янз бүрийн байгууламжийг байгуулдаг байна.

Ой бүхий газарт хилийн зурвас татах, шинэчлэх ажлыг энэ удаад онцолж байна. Энэ жил Сэлэнгэ аймагт хийгдэх хилийн зурваст ой  бүхий газар таарч байгаад орон нутгийнхны зүгээс модыг тайраад, үндсээр нь сугалаад л хаячихдаг буюу дахин ашигладаггүй байдлыг таслан зогсоож болдоггүй юм уу гэдэг асуудлыг тавьж байна.

Энэ модыг цэвэрлэгээнд орох хэмээн нэрийддэг аж.  Аливааг үр ашигтай ашиглах гэдэг нь хилийн зурвас дахь ой модны асуудал дээр ч яригдаж болно.  Тэгвэл хилийн зурваст “цэвэрлэгдсэн мод”-ыг нийслэлд авчрах боломж нөхцөл байх уу?

Хаа сайгүй ногоон байгууламж, мод арчилгаа, мод тарих үйл явц өрнөж байгаа энэ үед ой бүхий газрын хилийн зурвас дахь мод, бутаа нийслэлдээ авчирч  ургуулбал  “Модоо аврах сайн үйлс” болно.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг с… 12 цагийн өмнө
ЭСРЭГ КНОП: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДВЭЛ ПАРЛАМЕНТ ДОРОЙТОЖ, С… 13 цагийн өмнө
Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд "Эрүүгийн хэрэг" нээ… 14 цагийн өмнө
ЧУУЛГАН: ОДОНТОЙ Б.БАЯРСАЙХАН ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ ХҮСЛЭЭ УЛАМЖИЛЛАА 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент шинэ 30 жилийг эхлүүлэх реформ х… 14 цагийн өмнө
2024 оноос 126 гишүүнтэй болохыг БАТАЛЛАА 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг … 15 цагийн өмнө
Х.Булгантуяа: Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг өсгөхөд 900 тэрбум төгрөг зарц… 16 цагийн өмнө
ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЗӨВХӨН ЭНЭ САРД Л ГЭХЭД ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨСЛҮҮДЭД… 16 цагийн өмнө
Зургаан чиглэлд шөнийн автобус явна 17 цагийн өмнө
"СЭМҮТ" ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛЖЭЭ 18 цагийн өмнө
С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авчэ… 19 цагийн өмнө
"Хүүхэд бүр бэлэгтэй" аян зохион байгуулагдлаа 19 цагийн өмнө
Өнөөдөр тогны хязгаарлалт хийх байршлууд 19 цагийн өмнө
Алга болсон нэг настай хүүхдийг олж Түр хамгаалах байранд хүргэжээ 20 цагийн өмнө
М.Амилал Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга боллоо 20 цагийн өмнө
Эмэгтэйчүүдийн шатрын улсын аваргаар Э.Хүслэн тодорлоо 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 20 цагийн өмнө
Ой зургаан сартай хүүхэл алга болжээ 20 цагийн өмнө