Цогт Хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Б.САРНАЙ
2023/05/25

ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн ОУ-ын баримтат өвийн жагсаалтад “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha) бүртгэгдсэн талаар Соёлын яамнаас мэдээллээ.

БНФУ-ын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн ОУ-ын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн ОУ-ын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс өвд багтжээ.

Эрдэмтэн судлаачид Цогт хунтайжийн хадны бичээсийг Чин гүрнээс өмнөх үеийн Буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн 17-р зууны Монголын яруу найргийн хосгүй бүтээлд тооцдог. Уг бичээс нь Лигдэн Хутагт Хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн Монголчуудын эв нэгдлийг харуулсан түүхэн бүтээл билээ.


ЮНЕСКО-ийн Баримтат өвийн олон улсын жагсаалтанд өнөөдрийн байдлаар нийт 430 баримтат өв бүртгэгдээд байна. Үүнээс 5 баримтат өв манай улсаас бүртгэгдсэн бөгөөд 2011 онд Лувсанданзаны "Алтан товч", "Монгол Шунхан Данжуур", 2017 онд "Есөн эрдэнийн ганжуур" бүртгэгдээд байсан бол ийнхүү энэ онд “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс” бүртгэгдлээ.Бүртгэлийн үндсэн шалгууруудаас танилцуулахад баримтат өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан байх, дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдолтой байх, Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх учиртай аж.

Цогт хунтайж нь Халхын Баарай хошуучийн хүү бөгөөд 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэгийн ууланд ан авлаж явахдаа Хайрт эгч Халуутаа санагалзаж нэгэн шүлэг зохиожээ. Үүнийг нь түүний эрх хиа нь тогтоож авчээ. Түүнээс хойш хулгана жилд буюу 1624 оны хаврын тэргүүн сарын шинийн 18нд Дайчин хиа Гүенбаатар хоёр уг монгол бичгийг 7 бадаг 28 мөр шүлгийг энэхүү сумын нутаг дэвсгэрт байрлах Дуутын хаднаа сийлж үлдээсэн байна. Анх бичигдсэн энэ л хавраас хойш эдүгээ 399 дахь хавартайгаа золгож байгаа юм. Уг шүлэгийг сийрүүлбэл

Дээд тэнгэрийн ахуй хийгээд

Дэлхий дахь богдсын ахуй газар

Дээр доорын ялгал буй боловч

Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй

Агнистын агуй дахь бодьства нар хийгээд

Алтан дэлхий дэхь бодь сэтгэлтэн хоёрын

Аху газрын аншид боловч

Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй

Энд хан богдын сайн түшмэл хийгээд

Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр боловч

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй

Олз идэш олон ядагч хүн хийгээд

Уулын модонд явагч араатан хоёрын

Ахуй газар ангид боловч

Алан идэхийн агаар нэгэн буй

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхийг хүсэх сэтгэл агаар нэгэн буй

Онон мөрөнд буй Халуут эгч хийгээд

Орхон, Туулд агч өвчит бид хоёр

Халх, Онгиудын газар хол боловч

Хайрлан санахын агаар нэгэн буй

Энэ биедээн эс золголцвоос

Эгүүнээс хойш төрөл тутамдаан

Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай хэмээн бичиж үлдээжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг с… 13 цагийн өмнө
ЭСРЭГ КНОП: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДВЭЛ ПАРЛАМЕНТ ДОРОЙТОЖ, С… 14 цагийн өмнө
Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд "Эрүүгийн хэрэг" нээ… 15 цагийн өмнө
ЧУУЛГАН: ОДОНТОЙ Б.БАЯРСАЙХАН ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ ХҮСЛЭЭ УЛАМЖИЛЛАА 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент шинэ 30 жилийг эхлүүлэх реформ х… 15 цагийн өмнө
2024 оноос 126 гишүүнтэй болохыг БАТАЛЛАА 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг … 16 цагийн өмнө
Х.Булгантуяа: Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг өсгөхөд 900 тэрбум төгрөг зарц… 17 цагийн өмнө
ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЗӨВХӨН ЭНЭ САРД Л ГЭХЭД ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨСЛҮҮДЭД… 18 цагийн өмнө
Зургаан чиглэлд шөнийн автобус явна 19 цагийн өмнө
"СЭМҮТ" ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛЖЭЭ 20 цагийн өмнө
С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авчэ… 20 цагийн өмнө
"Хүүхэд бүр бэлэгтэй" аян зохион байгуулагдлаа 20 цагийн өмнө
Өнөөдөр тогны хязгаарлалт хийх байршлууд 21 цагийн өмнө
Алга болсон нэг настай хүүхдийг олж Түр хамгаалах байранд хүргэжээ 21 цагийн өмнө
М.Амилал Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга боллоо 22 цагийн өмнө
Эмэгтэйчүүдийн шатрын улсын аваргаар Э.Хүслэн тодорлоо 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Ой зургаан сартай хүүхэл алга болжээ 22 цагийн өмнө