ТАНИЛЦ: НЭРЭЭ ӨӨРЧИЛЖ, ЗҮСЭЭ ХУВИРГАСАН А.АДЪЯАСҮРЭНГИЙН КОМПАНИУД

Д.УЛСБАЯР
2023/05/25

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нүүрсний хулгай болон авлигын хэргээр яллагдагчаар татагдаад буй. Тэрбээр УИХ-д орж ирэхээсээ өмнө БНХАУ-ын “Хуафа Ложиситик” компанитай хамтарч “Ульган сар транс”, “Сан тээвэр групп”, “Баян говь транс”, “Тэнгри транс групп” ХХК-иудыг эзэмшдэг байжээ. Эдгээр компаниуд бол АТҮТ-ийг авлигадсан нүүрс тээврийн компаниуд юм.

-А.АДЪЯАСҮРЭН 2022 ОНД КОМПАНИУДАА ӨӨР ХҮНД ШИЛЖҮҮЛЖ, ТУН УДАЛГҮЙ ТУХАЙН КОМПАНИУД НЬ АТҮТ-ИЙНХНИЙГ АВЛИГАДСАН АСУУДАЛД ХОЛБОГДОВ-

Энд нэр дурдагсан “Сан тээвэр групп”, “Ульган сар транс, “Тэнгри транс групп”, “Баян говь транс” компаниудыг Лхагвасүрэнгийн Зандаръяа гэгч эзэмшиж, өмчилдөг. Мөн “Ганбат хөлөг” ХХК,  “ПД төв ази” ХХК, “Голд ландровер транс” ХХК зэрэг компаниудтай.  Эдгээр нь дороо охин компаниудтай. Тухайлбал, “Голд ландровер транс” ХХК нь “Дэвжих хулан” ХХК, “ПД төв ази” ХХК нь “Монголиан житун интернэйшнл ложистик” ХХК зэргээр салбарлана.

За энэ ч яахав, эрхэм гишүүнд хамааралтай гэх нэр бүхий компаниуд 2021, 2022 онд шинэхэн эзэдтэй болсон байгаа нь анхаарал татаж байна.

Ийм олон компанийн өмчлөгч, эзэмшигч,гүйцэтгэх захирлыг ганцхан хормын дотор сольж өөрчилснийг улсын бүртгэлийн баримт бичгээс харж болно.

Дээр нэр дурдагдсан Л.Зандаръяа “Ульган сар транс” ХХК-ийн эзэмшигч ч, захирлаар нь Б.Эрдэнэчулуун гэгч ажилладаг. Б.Эрдэнэчулуун нь  “Шинэ өртөө транс”, Оргил Өртөө ложистик ХХК-иудыг мөн хариуцдаг.

Дараагийн компани болох “Тэнгри транс групп”-ийг Л.Зандаръяагаас гадна Ж.Отгонтуяа, Ч.Наранцэцэг нар өмчилдөг. Харин захирлаар нь А.Номинхүслэн гэгч ажилладаг.

“Баян говь транс” дээр дахиад л энэ хүмүүсийн нэр бий. Нэмэгдээд өмчлөгчөөр Т.Оюунбилэг, гүйцэтгэх захирлаар нь Ё.Болормаа гэгч л шинэчлэгдэн орж ирнэ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нүүрсний компаниудынхаа нэр, эзэмшигчийг ингэж өөрчилжээ.

-А.АДЪЯАСҮРЭН ӨӨРИЙН ХАМААРЛЫН ХАМАГ Л КОМПАНИА БУСДЫН НЭР ДЭЭР ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Үүгээр зогсохгүй балларуудсан балгаа арилгах гэж компаниудынхаа нэрийг хүртэл сольсон талаарх мэдээлэл байна. Тухайлбал,  “Хишиг сайхан ундрах”, “Азын хишиг дэлгэрэх”, “Ивээл сар транс”, “Дайлингийн хишиг тээвэр” ХХК болгож өөрчилсөн талаар эх сурвалж онцолсон.

Мөн энэ компаниудын эзэмшигчээр Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Freindship and Fortune S Corporation” гэж компанийг бүртгүүлсэн байдаг аж.


 Дээрх нэр дурдагдсан компаниуд л гэхэд 2018 онд үүсгэн байгуулагдсан хэрнээ 2021 онд “Freindship and Fortune S Corporation” гэж компанийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Захирлаар нь БНХАУ-ын иргэн Wuyudalai гэгч ажилладаг бол, эцсийн өмчлөгч нь бүр энэ сарын эхээр тодорчээ.

Эдгээр компаниудын Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад дахь нүүрс тээврийн үйл ажиллагааг А.Адъяасүрэнгийн үүсгэн байгуулсан гэх “Премиум кастомс” ХХК хариуцдаг. Энийг нь илчлэхэд мөн л төвөгтэй. Учир нь энэ компанийг мөн л Хятад иргэдэд хариуцуулсан.

Гэхдээ компанийн улсын бүртгэлийн хаяг, байршлыг солихоо мартсан байдаг. Тодруулбал, дээрх “Премиум кастомс” ХХК А.Адъяасүрэнгийн төрсөн дүү А.Оддэлгэрийн “Ноба тур” ХХК-ийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, II хороо, 40 мянгат,27 дугаар байр, 18 тоот гэх хаяг дээр бүртгэлтэй байдаг. Энэ нь А.Адъяасүрэн нүүрс тээврийн компаниудаа гадны хүмүүсээр өнгөлөн далдалж, далдаас удирддаг болов уу гэсэн хардлагыг төрүүлж байна.

Тэгвэл “Премиум кастомс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2021 онд бүртгэгдсэн “Шилмэл газар” ХХК нь “Пүшинмон” ХХК, “Соронзонговь” ХХК-иудыг эзэмшдэг гэхчлэн цааш хөвөрнө.

ЦЭГ.МН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
4
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 23 цагийн өмнө
МАРГААН ДАГУУЛСАН НОГООН АВТОБУСЫГ ТӨВ ТАЛБАЙД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
НҮҮРС, ЗЭС, ЦАЙРЫН ЭКСПОРТ ӨССӨН Ч БҮГДИЙНХ НЬ ҮНЭ БУУРЧЭЭ Өчигдөр
2030 ОН ГЭХЭД ШАТАХ ТҮЛШНИЙ ЭРЭЛТ ДЭЭД ТҮВШИНД ХҮРНЭ Өчигдөр
ХЯТАД БҮХ ХУЛСНЫ БААВГАЙГАА АНУ-ААС ЭРГҮҮЛЭН АВНА Өчигдөр
ПОП ДИВА НАР ЯМАР ХОББИТОЙ ВЭ? Өчигдөр
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ХНХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА, ТҮҮНЭЭС ДЭЭШ АЛБАН ТУ… Өчигдөр
2024 ОНД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100,000 ТӨГРӨГ ХЭВЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО Өчигдөр
НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХОЛБОГДСОН АНХНЫ 17-ИЙН ХЭРЭГ ХААШАА ЗАМХРАВ? Өчигдөр
О.ЕСҮГЭН ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГЫГ ЯЛЖ, “ПАРИС 2024“ ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЛАА Өчигдөр
ШҮҮХЭЭС ЗАЛИЛАН ХИЙСЭН Г.БУЯНДОРЖИЙГ 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГООД ӨНГӨРЧЭЭ Өчигдөр
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОДОГ ЭТГЭЭДҮҮДЭЭС ₮135 САЯЫН АЛТЫГ ХУ… Өчигдөр
“МИАТ КОМПАНИ 2011 ОНООС ХОЙШ ХӨДЛӨӨГҮЙ НИСЛЭГИЙН ТИЙЗНИЙХЭЭ ҮНИЙГ 10-… Өчигдөр
БАЯНБҮРДИЙН ТОЙРГООС ХОЙШ "ДЭНЖИЙН 1000"-ЫН ЦАГААН БАЙР ХҮРТЭЛХ ЗАМЫГ … Өчигдөр
П.НАРАНБАЯР: НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВСАН АВТОБУСНУУДЫГ ЯАГААД НУУЦАД ХАМ… Өчигдөр
ЭРЭН ХАЙЖ БАЙСАН ХҮҮГИЙН ЦОГЦОС ДЭРСЭН ДУНДААС ОЛДСОН. ЭНЭ ТАЛААР ЦЕГ … 2023/09/29
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ 2023/09/29
ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЭСРЭГ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ЗАСГИЙН ГАЗА… 2023/09/28
М.БАДАРЧ: ОЛОН ЖИЛИЙН ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨ ХАМГААЛЖ, ХАРДАХ ЭРХИЙНХЭЭ ХҮРЭЭН… 2023/09/28
Б.МАХБАЛЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛАСАН ҮНДЭСЛЭЛЭЭ ИНГЭЖ ТАЙЛБАРЛАЖЭЭ 2023/09/28