"BLACKPINK" хамтлагийн гишүүн Женнигийн тоглосон "The Idol" кино шүүмжлэгчдээс итгэмээргүй бага үнэлгээ авчээ. Олон алдартай оддын тоглосон уг кино анхны яригдсан сэдвээсээ тэс өөр агуулгатай байсан нь үзэгчдийг багагүй гонсойлгосон гэнэ.
Киноны гол дүрд Жонни Деппийн охин Лили Рөүс Депп, дуучин Weeknd, "BLACKPINK" хамтлагийн гишүүн Женни зэрэг алдартнууд тогложээ. Тус кино ёс бус сексийн агуулгатай байсан нь шүтэн бишрэгчдийг нь багагүй цочирдуулжээ.