Энэтхэг улсад өтөөр бороо орсон байна.Иргэд оршин суугчдын ярьснаар уг үйл явдал Библид гардаг тахлын өдрийг санагдуулам байсан гэнэ. Балбатай хил залгаа Ост-Индиа мужид орсон ер бусын борооны үеэр нутгийн иргэд айн сандарч хаалга цонхоо битүүлэн гэрээсээ гарч чадаагүй айдастай байсан байна. Тусм нутгийн цаг уурын мэргэжилтэнгүүд байгалийн сонин үзэгдлийн нууцыг тайлахаар оролдож байна.
Орон нутгийн хэвлэлд бичсэнээр уг хэрэг явдал хэнд ч хор учруулаагүй, ямар нэгэн гай тариагүй ч хүмүүс гудамж талбайг бүрхсэн их өтнөөс болж удтал гэрээсээ гарч чадаагүй нь ажил төрөл цалгардсан, хүүхдүүд сургуульдаа явж чадаагүй гэнэ. Уг үйл явдал болоход иргэдэд ямар нэг бэртэл гэмтэл гараагүй байна. Амьтнаар бороо орсон нь анх удаагийн явдал биш ажээ.
Балбатай хиллэдэг Зүүн Энэтхэгийн Бихар мужид мягмар гарагт үл мэдэгдэх амьтан, өтөөр бороо орсон гэж Ройтерс агентлаг мэдээллээ.