​Дарга нөхрийнхөө нөмөрт багтаж БЗС-гаас зээл авсан эхнэрүүд

Н.ЦАЦРАЛ
2023/05/24

Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй. Тэр дундаа сайд дарга нар үр хүүхдээ гадаадад сургахаас гадна эхнэрээ мөн тойглож гадны оронд сургадаг заншилтай байжээ.

Тухайлбал, УИХ-ын дарга асан 3. Энхболдын эхнэр Т.Бат-Өлзий 2004 онд Боловсролын зээлийн сангаас 34,000 ам.доллар буюу одоогийн ханшаар 118 сая төгрогийн зээл авч, АНУ-ын Денверийн Их сургуульд суралцжээ. Харин сургалтын зээлээс чөлөөлсөн хүмүүсийн жагсаалтын 1-рт УИХ-ын дарга асан 3.Энхболдын эхнэр Т.Бат-Өлзийгийн нэр байна. Зээлээс чөлөөлөх уг тушаал нь 2013 онд гарсан бөгөөд тухайн үед 3.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байжээ. Т.Бат-Өлзийгийн хувьд ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан юм.

Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам долларын зээлээр суралцаж улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн байна.

Олон сангийн мэдээлэл ил болохтой зэрэгцэн экс Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын нэр ч дурдагдаад амжив. Түүний эхнэр О.Цолмонгийн эгч дүүс болох О.Алтан, О.Мичид нар зээл авч гадаадад суралцжээ. О.Цолмонгийн дүү О.Алтан нь 2002 онд АНУ-ын Калифорний их сургуульд суралцахаар 16 мянган ам.доллар буюу 55 сая төгрөгтэй дүйцэхүйц зээл авсан байдаг. Харин О.Мичидийн хувьд мөн л 2002 онд АНУ-ын Сан-Франциско Уран зургийн академид суралцахаар 48 мянган ам.доллар буюу 165 сая төгрөгтэй дүйцэхүйц зээл авсан байна. О.Цолмонгийн эгч дүүс 2002 онд зээл авсан байх бөгөөд үүнээс харахад, тэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын улс төрд "хаан" байх үед /2002 онд УИХ-ын гишүүн, МАХН-ын даргаар ажиллаж байсан/ зээл авч, гадаадад сурцгаажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг с… 11 цагийн өмнө
ЭСРЭГ КНОП: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДВЭЛ ПАРЛАМЕНТ ДОРОЙТОЖ, С… 13 цагийн өмнө
Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд "Эрүүгийн хэрэг" нээ… 13 цагийн өмнө
ЧУУЛГАН: ОДОНТОЙ Б.БАЯРСАЙХАН ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ ХҮСЛЭЭ УЛАМЖИЛЛАА 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент шинэ 30 жилийг эхлүүлэх реформ х… 14 цагийн өмнө
2024 оноос 126 гишүүнтэй болохыг БАТАЛЛАА 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг … 15 цагийн өмнө
Х.Булгантуяа: Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг өсгөхөд 900 тэрбум төгрөг зарц… 15 цагийн өмнө
ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЗӨВХӨН ЭНЭ САРД Л ГЭХЭД ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨСЛҮҮДЭД… 16 цагийн өмнө
Зургаан чиглэлд шөнийн автобус явна 17 цагийн өмнө
"СЭМҮТ" ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛЖЭЭ 18 цагийн өмнө
С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авчэ… 18 цагийн өмнө
"Хүүхэд бүр бэлэгтэй" аян зохион байгуулагдлаа 19 цагийн өмнө
Өнөөдөр тогны хязгаарлалт хийх байршлууд 19 цагийн өмнө
Алга болсон нэг настай хүүхдийг олж Түр хамгаалах байранд хүргэжээ 19 цагийн өмнө
М.Амилал Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга боллоо 20 цагийн өмнө
Эмэгтэйчүүдийн шатрын улсын аваргаар Э.Хүслэн тодорлоо 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 20 цагийн өмнө
Ой зургаан сартай хүүхэл алга болжээ 20 цагийн өмнө