Б.Энх-Амгалан: Эхнэр маань БЗС-ийн журам зөрчөөгүй ч суралцсан төлбөрийг бүрэн төллөө

Н.ЦАЦРАЛ
2023/05/24

Сүүлийн үед "Боловсролын зээлийн сан"-тай холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Тус сангаас зээл авч суралцсан хүмүүсийн дунд улс төрд нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай нь ч байв. Тэдний нэг нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн эхнэр байв. Харин Л.Энх-Амгалан сайд эхнэр нь БЗС-ийн журам зөрчөөгүй сонгогдож, журмыг зөрчилгүй суралцаж, журмын дагуу ажиллаж, 2017 онд журмын дагуу чөлөөлүүлсэн ч БЗС-аар суралцсан төлбөрийг нийгмээс тавьж байгаа шударга ёсны шаардлагыг хүндэтгэн үзэж бүрэн төлсөн гэдгийг мэдэгдлээ.

Тэрээр "Олон нийтийн зүгээс тавьж байгаа шударга ёсны шаардлагыг хүлээн авч, хүндэтгэж байна.

Миний зүгээс 2023.03.22-ны өдөр Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгож, 04 сарын 07-ны өдөр гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэний 27 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхээр хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн.

Өнгөрсөн 7 хоногт үе үеийн сайд нарын тушаалыг ил болгосон. Боловсролын салбарт 30 жил далд хийж, өмхийртөл дарчихсан байсан газрын наймаа, оюуны өмчийн хулгай, дипломын луйвар, зэргийг ээлж дараалан шалгаж, ил болгож, сугалааны цэцэрлэг дагасан хүнд суртал, авилга, чирэгдлийг шийдэж ирсэн. БЗС бол үүний үргэлжлэл.  2005 онд би хувийн хэвшилд ажиллаж байсан, би гишүүн байгаагүй, сайд болохоо мэдээгүй байсан гэж өөрийгөө өмөөрөхгүй. 2005 онд буюу 18 жилийн өмнө МУИС-ийн хууль зүйн сургуулийн шилдэг төгсөгчдийг Австралид суралцуулахад сонгогдсон 10 хүний 1 нь миний эхнэр. Тухайн үед Хууль зүйн яамны харьяа хууль зүйн үндэсний төвд багшаар ажиллаж байсан.

Журмын дагуу сонгогдож, журмын дагуу суралцаж, журмын дагуу ажиллаж, журмын дагуу гэрээний үүргээ биелүүлсэн. Эхнэрийн маань Австрали Улсад суралцсан баримт БЗС-ийн мэдээлэл дотор ил байгаа гэдгийг мэдэж байсан ч ямар нэгэн байдлаар нуух, ил болгохгүй байх үг, үйлдэл гаргаагүй.

Сайд давуу боломжоо ашиглаж эхнэртээ зээл авч өгсөн, чөлөөлүүлсэн мэтээр бүхэл бүтэн 18 жилийн ялгаатай цаг хугацааг хольж, хутгаж сошиал сүлжээгээр явуулж байгаа нь улстөрийн зорилготой үйлдэл болж хувирлаа. Тиймээс эхнэр маань БЗС-ийн журам зөрчөөгүй сонгогдож, журмыг зөрчилгүй суралцаж, журмын дагуу ажиллаж, 2017 онд журмын дагуу чөлөөлүүлсэн хэдий ч БЗС-аар суралцсан төлбөрийг нийгмээс тавьж байгаа шударга ёсны шаардлагыг хүндэтгэн үзэж бүрэн төлсөн болохыг үүгээр мэдэгдэж байна.

Бид БЗС-ийн асуудалд эрүүл, саруул ухаанаар хандах учиртай. Энэ сангаас санхүүжилт авсан бүх хүнийг хавтгайруулан харлуулж, улстөрийн сэдэл агуулах далд санаагаар жинхэнэ хууль зөрчсөн этгээдүүдийг бүдгэрүүлэх учиргүй.  Хэн нь шударгаар явж, журмын дагуу зээлээс чөлөөлөгдсөн бэ, ямар хүүхэд өөрийнхөө ур чадвар, боловсролоороо суралцсан бэ, хэн нь БЗС-ийн журам зөрчиж, өөрт байгаа давуу байдлаа ашигласан бэ гэдгийг маш тодорхой ялгаж, зааглах ёстой. БШУЯ-ны архивт үе үеийн сайд нарын тушаал, шийдвэр алдагдаагүй бүгд байгаа гэдгийг хариуцлагатай хэлье. БЗС-аар албан тушаалаа, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, БЗС-ийн хууль, журам зөрчиж гэр бүл, үр хүүхэд, хамаарал бүхий хүмүүсээ гадаадад сургасан хэнбугай ч зээлээ эргүүлж төлөх ёстой гэдэг шаардлагыг 100 хувь дэмжинэ" хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг с… 13 цагийн өмнө
ЭСРЭГ КНОП: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДВЭЛ ПАРЛАМЕНТ ДОРОЙТОЖ, С… 14 цагийн өмнө
Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд "Эрүүгийн хэрэг" нээ… 15 цагийн өмнө
ЧУУЛГАН: ОДОНТОЙ Б.БАЯРСАЙХАН ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ ХҮСЛЭЭ УЛАМЖИЛЛАА 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент шинэ 30 жилийг эхлүүлэх реформ х… 15 цагийн өмнө
2024 оноос 126 гишүүнтэй болохыг БАТАЛЛАА 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг … 16 цагийн өмнө
Х.Булгантуяа: Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг өсгөхөд 900 тэрбум төгрөг зарц… 17 цагийн өмнө
ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЗӨВХӨН ЭНЭ САРД Л ГЭХЭД ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨСЛҮҮДЭД… 17 цагийн өмнө
Зургаан чиглэлд шөнийн автобус явна 19 цагийн өмнө
"СЭМҮТ" ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛЖЭЭ 19 цагийн өмнө
С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авчэ… 20 цагийн өмнө
"Хүүхэд бүр бэлэгтэй" аян зохион байгуулагдлаа 20 цагийн өмнө
Өнөөдөр тогны хязгаарлалт хийх байршлууд 20 цагийн өмнө
Алга болсон нэг настай хүүхдийг олж Түр хамгаалах байранд хүргэжээ 21 цагийн өмнө
М.Амилал Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга боллоо 21 цагийн өмнө
Эмэгтэйчүүдийн шатрын улсын аваргаар Э.Хүслэн тодорлоо 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 21 цагийн өмнө
Ой зургаан сартай хүүхэл алга болжээ 21 цагийн өмнө