Киев хотод пуужингийн цохилт өгчээ

Н.ЦАЦРАЛ
2023/05/17

Мягмар гарагийн шөнө оросууд Киев рүү пуужингаар довтолсон нь сүүлийн үеийн хамгийн хүчтэй цохилтуудын нэг болсон талаар  мэдээллээ. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный ОХУ агаар, далай, хуурай замын 18 пуужин, мөн Shahed-136 болон 131 дрон ашигласан гэж мэдэгджээ. Киев рүү харвасан пуужингуудын дунд “Калибр” болон дуунаас хурдан “Кинжал” пуужингууд байсан аж.

Пуужингийн цохилтын талаар Украин, ОХУ-ын Батлан хамгаалах зөрүүтэй мэдэгдэл хийсэн байна. Тухайлбал, Киевийн талаас "Агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтай агаарын бүх байг, тэр дундаа Х-47М2 “Кинжал” дуунаас хурдан зургаан пуужинг устгасан" гэж мэдэгдэв.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас дор хаяж нэг “Кинжал” пуужин ашигласан гэж мэдээлжээ. Тус яамнаас мягмар гарагийн өглөө "Украины Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн цэгүүд, барууны орнуудаас нийлүүлсэн сум, зэвсэг, цэргийн агуулах руу агаарын болон тэнгисийн алсын тусгалтай, өндөр нарийвчлалтай зэвсгээр цохилт өгсөн" гэж мэдэгдэв. Мөн "Бид бүх байг оносон бөгөөд "Кинжал" пуужин Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийг оносон гэж мэдэгджээ. Түүнчлэн тухайн өдөр нь Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Тэдний ярьж байгаа шиг бид тийм олон “Кинжал” хөөргөөгүй" гэж  ярьсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 13 цагийн өмнө
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28