Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлагийн гишүүн Женни саяхан болж өнгөрсөн "Met Gala" шоунд оролцсон. Тэгвэл Женни ирэх долоо хоногт дэлхийн хэмжээний дахин нэг наадамд оролцох болжээ. Тодруулбал, Женни "The Idol" нэртэй "HBO"-ийн киногоор Каннын кино наадамд оролцоно гэж "YG Entertainment"-аас мэдэгдлээ. 76 дахь удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 16-27-ны хооронд болно.