Л.Ганхөлөгийн зорчих бүсийг Сүхбаатар дүүрэг болгож өөрчилсөн шийдвэр гарчээ

Э.ТУНГАЛАГ
2023/05/05

ТОДРУУЛГА: 

Иргэн Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдний оршин суугаа газраас нь өөр газарт эдлүүлсэн, гэртээ очиж чадахгүй байгаа, мөн энэ талаар гаргасан хүсэлтийг нь прокурор шийдвэрлэхгүй удаашруулж байна гэх агуулгатай мэдээллийн мөрөөр Нийслэлийн прокурорын газраас холбогдох асуудлыг тодрууллаа.

Б.Билгүүн, Л.Ганхөлөг нараас “шүүхийн шийтгэх тогтоолд заасан хаяг болох Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт амьдрахаа больсон, Сүхбаатар дүүрэгт оршин суух болсон” тул зорчих бүсийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өөрчлөн тогтоолгох талаар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх тухай саналыг Баянзүрх, Баянгол дүүргийн прокурорын газарт тухайн өдөр нь ирүүлсэн талаар өмнө мэдээлсэн.

Прокурор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн баримт материалыг хянаад дутуу, тухайлбал, гэр бүлийн байдалд нь ямар өөрчлөлт орсны улмаас шүүхээс тогтоосон газар амьдрах боломжгүй болсон, шилжин амьдрах болсон газартаа ямар шаардлагаар амьдрах болсон зэргийг нотлох баримт ирүүлээгүй байсан учраас нэмж тодруулахаар 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт буцаасан.

Тус газраас шийдвэр гаргахад шаардлагатай материалуудыг нэмж бүрдүүлэн, 5 сарын 03-ны өдөр дахин санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаад, Л.Ганхөлөгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гархыг хориглож эдлүүлэхээр өөрчлөх шийдвэрийг 5 сарын 04-ний өдөр гаргасан.

Харин Б.Билгүүнд холбогдох материалыг прокурор хянаж байна. Хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг с… 11 цагийн өмнө
ЭСРЭГ КНОП: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДВЭЛ ПАРЛАМЕНТ ДОРОЙТОЖ, С… 13 цагийн өмнө
Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд "Эрүүгийн хэрэг" нээ… 13 цагийн өмнө
ЧУУЛГАН: ОДОНТОЙ Б.БАЯРСАЙХАН ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ ХҮСЛЭЭ УЛАМЖИЛЛАА 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент шинэ 30 жилийг эхлүүлэх реформ х… 14 цагийн өмнө
2024 оноос 126 гишүүнтэй болохыг БАТАЛЛАА 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг … 15 цагийн өмнө
Х.Булгантуяа: Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг өсгөхөд 900 тэрбум төгрөг зарц… 15 цагийн өмнө
ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЗӨВХӨН ЭНЭ САРД Л ГЭХЭД ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨСЛҮҮДЭД… 16 цагийн өмнө
Зургаан чиглэлд шөнийн автобус явна 17 цагийн өмнө
"СЭМҮТ" ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛЖЭЭ 18 цагийн өмнө
С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авчэ… 18 цагийн өмнө
"Хүүхэд бүр бэлэгтэй" аян зохион байгуулагдлаа 19 цагийн өмнө
Өнөөдөр тогны хязгаарлалт хийх байршлууд 19 цагийн өмнө
Алга болсон нэг настай хүүхдийг олж Түр хамгаалах байранд хүргэжээ 19 цагийн өмнө
М.Амилал Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга боллоо 20 цагийн өмнө
Эмэгтэйчүүдийн шатрын улсын аваргаар Э.Хүслэн тодорлоо 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 20 цагийн өмнө
Ой зургаан сартай хүүхэл алга болжээ 20 цагийн өмнө