Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын “Dongsuh Foods” компанийн Чанвон дахь үйлдвэртээ хийсэн "Maxim Mocha Gold" кофены найрлагад силиконы агууламж илэрсэн тухай мэдээлэл гарч байна.
Улмаар силиконы агууламжтай кофе Монголд орж ирсэн, худалдаалагдсан бол хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ гэх асуулт хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагаас олон ирсэн. Тиймээс энэ мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажил хийсэн ЭМЯ-ны Салбарын хяналтын газраас тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм.