“ШҮҮР”-ЭЭС ШҮҮРДСЭН 15 БАРИМТ

Д.УЛСБАЯР
2023/04/28

Шүгэлддэг, шилэнддэг, шувууддаг 5Ш ажиллагаанаас төрийг цэвэрлэх зорилготой “Шүүр” ажиллагааг онцолж байна. Учир нь энэ цаг үед ТУШААЛ авсан төрийн байгууллагуудын амьсгаа өндөрсөж, төрлийн албатангуут дэнчигнэж байгаа билээ.

Тэтгэвэртээ гараад олон жил болсон ч танил тал ар өврийн хаалгаар төрийн албанд бугшсан хүмүүс, төрөл саднаа бараадаж төрийн албыг төрлийн алба болгосон алба хаагчид, төгссөн сургууль, мэргэжилтэйгээ үл зохицох албанд томилогдогсод, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж, хууль журам зөрчсөн удирдлагууд төрийн албанаас цэвэрлэгдэнэ. Нөгөөтэйгүүр хууль бусаар ажлаас халагдсан, намын томилгооноос болж цомхотголд өртсөн зэрэг шударга бусын хонгилд унасан  алба хаагчид буцаад ажилдаа орно.

Ингээд ШҮҮР ажиллагаанаас ШҮҮРЧ авсан 15 баримтыг ЦЭГ онцолж байна.  

1. Засгийн газраас дэвшүүлсэн 5Ш хэмээх авлигатай тэмцэх бодлогын нэг.

2. Ажиллагааны уриа: Төрийн алба, төрийн өмчийг шимэгчидээс салгана.

3. Улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд нь хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй бол “Шүүр”-дүүлнэ.

4. Тэтгэвэрт гарсан хэрнээ төрийн албанаас давхар цалинждаг 5000 гаруй хүнийг “Шүүр” ажиллагаагаар илрүүлэв. Үүнийг нарийн мэргэжлийн хийгээд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ахмадуудтай хольж ойлгож болохгүй!.

5. Тод жишээ: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди олон жил "Оюу Толгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн хийж байсанч, чөлөөлөгдлөө.

6. Өдгөө хууль бус томилгоо, хуурамч дипломтонгууд гэгдэх  2,000 орчим төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөөд байна. Шүүрдэх ажиллагаа үргэлжилж байна.

7. “Шүүр” ажиллагаагаар гаалийн 150-160 ажилтанг ажлаас нь чөлөөлж орхив. Чөлөөлөгдсөн гаальчид дотор хорны хүүдий хуучин бурхинууд, мэргэжил таараагүй, ажлын байрны шалгуур хангахгүй нөхөд мэдээж бий. Хамгийн гол нь мөрөөрөө ажлаа хийж явсан, гэмгүй залуус хууль бусаар халагдсан байх вий гэж  зарим нь халаглана.

8. Ажиллагаанд өртдөггүй буюу шүүрдүүлдэггүй хүмүүс гэж бас байна. "ДЦС-3"-ын захирал Л.Эрхбаатар,  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, сайд С.Бямбацогт... гээд үргэлжилнэ. Хүмүүс ч элдэв баримт гаргаж ирсээр.

9. УИХ-ын дарга Г.Занданшатар: “Шүүр” ажиллагаагаар далимдуулж дарга нар нь энгийн албан хаагчдаа шүүрдээд байж болохгүй.

10. Энэ үг нь гэмгүй алба хаагчид шүүрдүүлчихсэн юм биш байгаа гэсэн хардлагыг төрүүлэв.  “Шүүр” ажиллагаа шүүх дээр унаад эхэлбэл зардлыг нь хэн төлөв вэ?.

 11. Төрийн албанаас 6000-аад хүнийг шүүрдэнэ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн. Энэ тоог ямар үндэслэлээр гаргав гэдэг их сонин.

12. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлаа хариуцлагатай, чин шударгаар хийж буй төрийн албан хаагчид үүнд хамаарахгүй гэв!.

13. Иргэн: Дипломны шүүрэнд золтой л "шүүрдэгдчихсэнгүй". Өнөөдөр ЯАРМАГ дахь ТӨВ АРХИВ-аас очиж лавлагаа авлаа. ШҮҮР ажиллагаа нэг талаас чирэгдэлтэй байсан ч нөгөө талаас ЗӨВ ЭХЛЭЛ тавигдаж байна гэж харлаа.

14. Сөрөг коммент: Том хогийг тойруулаад орхичихдог ШҮҮР ажиллагаа!!!.

15. Сөрөг хүчин: Тэд ухаан орж өөхнөөсөө салахаар шийдэж. Хэний өөх нимгэрэх нь хамаагүй төр шимэгчдээсээ салах бол зөв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг с… 13 цагийн өмнө
ЭСРЭГ КНОП: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДВЭЛ ПАРЛАМЕНТ ДОРОЙТОЖ, С… 14 цагийн өмнө
Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд "Эрүүгийн хэрэг" нээ… 14 цагийн өмнө
ЧУУЛГАН: ОДОНТОЙ Б.БАЯРСАЙХАН ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ ХҮСЛЭЭ УЛАМЖИЛЛАА 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент шинэ 30 жилийг эхлүүлэх реформ х… 15 цагийн өмнө
2024 оноос 126 гишүүнтэй болохыг БАТАЛЛАА 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг … 16 цагийн өмнө
Х.Булгантуяа: Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг өсгөхөд 900 тэрбум төгрөг зарц… 17 цагийн өмнө
ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЗӨВХӨН ЭНЭ САРД Л ГЭХЭД ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨСЛҮҮДЭД… 17 цагийн өмнө
Зургаан чиглэлд шөнийн автобус явна 18 цагийн өмнө
"СЭМҮТ" ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛЖЭЭ 19 цагийн өмнө
С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авчэ… 20 цагийн өмнө
"Хүүхэд бүр бэлэгтэй" аян зохион байгуулагдлаа 20 цагийн өмнө
Өнөөдөр тогны хязгаарлалт хийх байршлууд 20 цагийн өмнө
Алга болсон нэг настай хүүхдийг олж Түр хамгаалах байранд хүргэжээ 21 цагийн өмнө
М.Амилал Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга боллоо 21 цагийн өмнө
Эмэгтэйчүүдийн шатрын улсын аваргаар Э.Хүслэн тодорлоо 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 21 цагийн өмнө
Ой зургаан сартай хүүхэл алга болжээ 21 цагийн өмнө