Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналтын бүсээр Вьетнам Улсаас вагоноор импортолсон 171.45 тонн цагаан будаа их хэмжээгээр бохирдсоныг хорио цээрийн хяналт шалгалт, лабораторийн шинжилгээгээр тогтоожээ.
Тодруулбал, гаалийн хяналт шалгалтын биет үзлэг, лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цох үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр бохирдсоныг ГЕГ мэдээллээ.
Мөн Засгийн газар, БНСВУ-ын засгийн газрын хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт бичигдсэн суринамын гурилч цох илэрснийг хоёр удаагийн шинжилгээгээр тогтоож, хуулийн дагуу импортлогч компани экспортлогч улсад буцаах үүрэгтэй ч буцаах боломжгүй гэж мэдэгдсэн тул устгахаар шийдсэн байна.