Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Трио” уран сайхны киноны уран бүтээлчдийг НҮБ урьж, Швейцарын Женев хот дахь НҮБ-ын байранд энэ сарын 20-нд тус киног гаргахаар сонгосон байна.

Олон улсын А зэрэглэлийн хоёр ч наадмаас шилдэг уран бүтээлийн шагнал аваад буй тус киног ийнхүү НҮБ-ийн индрээс дэлхийд танилцуулах болсон нь цаанаа нэгэн том зорилгыг агуулжээ. Энэ нь олон улсад албан бусаар “МОНГОЛ, МОНГОЛИЗМ” гэж доромж утгаар хэрэглэгддэг үгийг дурдсан утгаар ашиглахыг болиулах НҮБ-ын тогтоол гаргуулахаар явдал аж.

Энэ талаар өнөөдөр /2023.03.17/ “Трио” уран сайхны киноны найруулагч Д.Баттөмөр, Монголын дауны холбооны тэрүүн В.Ганзориг нар мэдээлэл хийсэн юм.

Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзориг:

“НҮБ-аас санаачлан жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны өдөр” гэж тэмдэглэдэг. Энгийн хүмүүс хос 23 хромсом буюу нийт 46 хромсомтой байдаг бол дауны хамт шинжийн гол онцлог нь илүү хромсомтой буюу ихэвчлэн 21 дэх хромсом нь хоёр биш 3 байдаг гэсэн үг.

Дауны хам шинж нь өвчин биш. Өвчин бол халдварладаг, эдгэрдэг зүйл байдаг бол дауны хам шинж нь эр, эм өнгөн эс анх бүрэлдэж байхад л гардаг билогийн санамсаргүй алдаа, яагаад илүү хромсом үүсдэг нь одоо хүртэл тогтоогдоогүй.

Дауны хам шинжтэй хүмүүсийн бусдаас гол ялгаатай нь IQ буюу оюун санааны хувьд тодорхой хэмжээний хоцрогдолтой байдаг. Дотроо хурц, хөнгөн хэлбэрийн түвшинтэй. Зарим нь энгийн хүүхдүүдээс ялгарахгүй байдаг. Энэ хүүхэд оюуны хоцрогдолтой гэж шууд дүгнэж болохгүй”.

 Монгол Улс анх удаа бие даасан хэлэлцүүлгийг өрнүүлж, “Трио” киногоо гаргах албан ёсны зөвшөөрлийг НҮБ-аас авч чадсан.Үүнийг Монголын кино урлаг, иргэний нийгэм, төр-хувийн хэвшлийн түүхэнд түүх бүтээж байгаа үйл явдал гэж онцолж хэлье.

Англи, Франц болон гадаадын улсуудад бие биеэ доромж утгаар хэлэхдээ “монголизм” гэдэг байдлаар ярьдаг. Бид өөрсдөө Монголд байдаг учраас үүнийг анзаарахгүй байгаа юм. Гадаадад байгаа монголчуудын хувьд албан бусаар дээрх үгийг маш их хэрэглэдэг нь анзаарагддаг.

Одоог хүртэл Испанид “Монгол” гэх сэтгүүл байдаг. Энэ нь хүмүүсийг ёжилж, доромж өнгө аястай бичдэг сэтгүүл байдаг. Монголын дауны холбоо, киноны уран бүтээлч, бидний туулийн зорилго бол энэ зүй бус хэрэглээг дэлхий даяар халахаар ажиллаж байгаа. Энэ бол тийм амар ажил биш. Үүнд манай холбоо, Монгол Улс маань дэлхийд манлайлан ажиллаж эхэлж байгаад таатай байна.

Бидний хамгийн том зорилго нь НҮБ-ын тусгай тогтоолыг гаргуулах тал дээр ажиллаж байна” гэв.