Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 03-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр -5…-10 градус  хүйтэн, Хангай, Хөвсгөл,  Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  -4…+1 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.