УИХ-ын Хаврын чуулганы нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон юм.  УИХ-ын дарга Г.Занданшатар хурлыг нээж үг хэлэв. Ингээд Чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ.

Түүний хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛ-ийг хүргэж байна.

  1. Энэ хаврын чуулган авлигын эсрэг эрхзүйн шинэчлэл хийсэн чуулган байх ёстой. Энэ чуулганаар авлигатай тэмцэх багц хуулиудыг хэлэлцэнэ.
  2. Хэдийгээр манай улс авлигын индексээр ухарсан үзүүлэлттэй байгаа ч шүүхээр шийдэгдсэн авлигын гэмт хэргийн тоо 2018 оноос 10 дахин өссөн байна. Ёсзүйг төлөвшүүлэх нь авлигагүй нийгмийн үндэс суурь юм аа.
  3. Ийм үзэл баримтлал, хүсэл тэмүүллээр Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
  4. Аж үйлдвэр хөгжөөгүй халамжинд суурилсан байдал удаан үргэлжилж болохгүй. Тиймээс эдийн засгаа сэргээх үйлдвэрлэлийг дэмжих нэн шаардлагатай байна.
  5. Төр нь хувийн хэвшилтэй өрсөлддөг биш дэмждэг, зохицуулдаг байх ёстой.
  6. Парламентийн бүрэн эрх дуусахад жил гаруйн хугацаа дуусч байна. Аливаа шийдвэрийг Монгол төр, олон нийтийн эрх ашгийг бодолцож олон талаас нь тунгаан бодох хэрэгтэй.
  7. Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих боломж бидэнд байна.
  8. Илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна
  9. Олон хууль батлаад л байдаг, харин хуулийг хэрэгжүүлэх хяналт шалгалтын механизмийг бий болгох шаардлагатай гэж олон нийт үзэж байгаа.
  10. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах Монгол Улсын Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Яг энэ хууль хэрэгжиж эхэлснээр шүгэл үлээгдсэн. Хөгжлийн банкны хяналт шалгалтаар ажлын хэсэг байгуулагдсан.