I сарын эцсийн байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл ₮6.5 их наяд болж өсөв


Оны эхний сард 40.7 тэрбум төгрөгийг 373 зээлдэгчид олгожээ.Нэгдүгээр сарын эцсийн байдлаар банкны системийн хэмжээнд олгосон орон сууцны зээлийн нийт үлдэгдэл 6.5 их наяд төгрөг давсныг Монголбанк мэдээллээ. Тайлангаас харахад нийт зээлийн үлдэгдлийн 19 орчим хувийг зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зөвхөн нэгдүгээр сард жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн хүрээнд 40.7 тэрбум төгрөгийг 373 зээлдэгчид олгожээ. Харин тухайн сард зээлийн эргэн төлөлтөд 5.2 тэрбум төгрөгийг иргэд төлсөн байна. Нөгөө талаас банкнууд өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн нийт үлдэгдэл 1.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх сараас өссөн дүн болсныг Монголбанкны тайланд дурджээ. Цар тахлын үед хойшлуулаад байсан ипотекийн зээлийн эргэн төлөлт 2023 оноос хэвийн үргэлжилж эхэлсэн юм. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төв банкнаас 3.6 их наяд төгрөгийн зээл олгосон эх үүсвэр эргэлтийн сан болсон. 2023 оноос зээл төлөлт хэвийн болсноор цаашид зээл олгох эх үүсвэр бүрдэж байна. Төв банк Засгийн газарт хөтөлбөрийг шилжүүлэхээр хуульчилсан ч улсын төсөвт 3.6 их наяд төгрөгийг нэг удаад шингээх боломж байхгүй тул 10-15 жилийн хугацаанд Төв банканд эргүүлэн төлөх байдлаар хуваарь гаргана гэж харж байна. Ингэхгүй бол Төв банканд алдагдал үүснэ" гэж сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдсэн юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 22 цагийн өмнө
МАРГААН ДАГУУЛСАН НОГООН АВТОБУСЫГ ТӨВ ТАЛБАЙД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
НҮҮРС, ЗЭС, ЦАЙРЫН ЭКСПОРТ ӨССӨН Ч БҮГДИЙНХ НЬ ҮНЭ БУУРЧЭЭ Өчигдөр
2030 ОН ГЭХЭД ШАТАХ ТҮЛШНИЙ ЭРЭЛТ ДЭЭД ТҮВШИНД ХҮРНЭ Өчигдөр
ХЯТАД БҮХ ХУЛСНЫ БААВГАЙГАА АНУ-ААС ЭРГҮҮЛЭН АВНА Өчигдөр
ПОП ДИВА НАР ЯМАР ХОББИТОЙ ВЭ? Өчигдөр
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ХНХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА, ТҮҮНЭЭС ДЭЭШ АЛБАН ТУ… Өчигдөр
2024 ОНД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100,000 ТӨГРӨГ ХЭВЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО Өчигдөр
НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХОЛБОГДСОН АНХНЫ 17-ИЙН ХЭРЭГ ХААШАА ЗАМХРАВ? Өчигдөр
О.ЕСҮГЭН ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГЫГ ЯЛЖ, “ПАРИС 2024“ ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЛАА Өчигдөр
ШҮҮХЭЭС ЗАЛИЛАН ХИЙСЭН Г.БУЯНДОРЖИЙГ 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГООД ӨНГӨРЧЭЭ Өчигдөр
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОДОГ ЭТГЭЭДҮҮДЭЭС ₮135 САЯЫН АЛТЫГ ХУ… Өчигдөр
“МИАТ КОМПАНИ 2011 ОНООС ХОЙШ ХӨДЛӨӨГҮЙ НИСЛЭГИЙН ТИЙЗНИЙХЭЭ ҮНИЙГ 10-… Өчигдөр
БАЯНБҮРДИЙН ТОЙРГООС ХОЙШ "ДЭНЖИЙН 1000"-ЫН ЦАГААН БАЙР ХҮРТЭЛХ ЗАМЫГ … Өчигдөр
П.НАРАНБАЯР: НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВСАН АВТОБУСНУУДЫГ ЯАГААД НУУЦАД ХАМ… Өчигдөр
ЭРЭН ХАЙЖ БАЙСАН ХҮҮГИЙН ЦОГЦОС ДЭРСЭН ДУНДААС ОЛДСОН. ЭНЭ ТАЛААР ЦЕГ … 2023/09/29
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ 2023/09/29
ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЭСРЭГ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ЗАСГИЙН ГАЗА… 2023/09/28
М.БАДАРЧ: ОЛОН ЖИЛИЙН ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨ ХАМГААЛЖ, ХАРДАХ ЭРХИЙНХЭЭ ХҮРЭЭН… 2023/09/28
Б.МАХБАЛЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛАСАН ҮНДЭСЛЭЛЭЭ ИНГЭЖ ТАЙЛБАРЛАЖЭЭ 2023/09/28