Ойрын 2 хоногтоо цаг агаар тогтуун байна.
2023 оны 02-р сарын 08-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 09-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Маргааш буюу энэ сарын 8-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -4…+1 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.